ССТV, Синьхуа агентлагийн сэтгүүлчид Улаанбаатарт ирнэ

БНХАУ-ын тэргүүлэх хэвлэл мэдээллийн байгууллагууд “Улаанбаатур” үзэсгэлэнд хүрэлцэн ирнэ.
Энэ сарын 19-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотод болох үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнд цөөнгүй орны аялал жуулчлалын газрууд, түүний дотор БНХАУ-ын аялал жуулчлалын төв болсон хотууд оролцож нийслэлчүүдэд аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна. Үзэсгэлэнгийн үеэр БНХАУ-ын ССТV, Phoenix, Одон телевиз, Синьхуа агентлаг, Weibo сайт зэрэг 10 хэвлэл мэдээллийн байгууллага Улаанбаатар хотод ирнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ