Чөлөөт бүсийн асуудлаар ярилцав

img

Аж үйлдвэрийн Дэд сайд Х.Баделхан өнөөдөр ӨМӨЗО-ны худалдааны танхимийн дарга Сүн Вэйдүн, Худалдааны танхимийн дэд  дарга  Гуо Ган тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

 

 

ӨМӨЗО-ны хувьд Эрээн-Замын-Үүдийн хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд энэ хүрээнд хэд хэдэн удаагийн чуулга уулзалтыг зохион байгуулжээ. Хятадын талын хөрөнгө оруулагчдад Замын-Үүд чөлөөт бүсийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор дээрх чуулга уулзалтуудыг зохион байгуулсан бөгөөд үр дүнтэй ажил болсныг уулзалтын эхэнд онцолсон юм.

 

Монгол Улсын хувьд хил дамнасан чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа төдийгүй Замын-Үүдийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлээд байгааг дэд сайд дуулгаж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ