Дахин төлөвлөлт иргэдийг хохироосон уу

Өнөөдөр хоёр байнгын хороо хуралдана. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн даргалдаг Өргөдлийн байнгын хороо 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд ярилцах аж. Гэр хорооллын нөхцөлийг сайжруулах төслийг хэрэгжүүлэх явцад иргэдийг хохироосон тухай өргөдлийн дагуу хяналт шалгалт хийж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн танилцуулгаа хийх юм байна.
Мөн өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд эхэлнэ.
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.04.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их хурлын гишүүн Р.Амаржаргал нарын 3 гишүүн 2015.06.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Бусад асуудлыг хэлэлцэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ