МУГЖ дуучин С.Жавхлан БНСУ-д очиж, тус улсад эмчилгээ хийлгэж буй МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзжээ. Тэрбээр түүнтэй уулзаж зоог барьсан зургаа цахим сүлжээнд байршуулсан байна.
С.Жавхлангийн тухайд 2012 оны улс төрийн сонгуулиар Увс аймагт МАХН-аас нэр дэвшээд ялагдал хүлээж байсан юм.
Дашрамд дуулгахад, “Сантмарал” судалгааны төвөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан улс төрчдийн рейтингийн судалгааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар тэргүүлж МАХН-ын дарга Н.Энхбаяр удаалж, гишүүн Г.Уянга, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Дуучин С.Жавхлан нар топ таван улстөрчөөр шалгарч байжээ.
Б.Дэжид
Уншиж байна |