“Хар” масс-ын удирдагч С.Ганбаатар

img

-Ногоон хавуудад зориулав-

 

Айлд орсон ч гарсан ч боргоод салдаггүй нохой байдаг даа. Түүнтэй адилхан С.Ганбаатарыг сайн зүйл ярьсан ч, саарыг  шүүмжилсэн ч буруутгадаг хэсэг бүлэг нөхөд байх юм. “Өөх өгөөд өөриймсдөггүй, мах өгөөд манайсдаггүй” гэдэгтэй адил гадны луйварчдаар тэжээлгэсэн тэдгээр ногоон  хавуудад  энэхүү нийтлэлээ зориулав. Тэдгээр хавууд  гадны луйварчны өгсөн угаадсанд тархи нь өөхлөөд  гэрийнхээ эздийг доромжилж бах таваа хангах нь болсонд ой гутлаа.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг популист гэдэг. Популист гэдэг нь ард түмэн гэдэг утгатай латин үг юм.  Засгийн газрын дэмжлэгтэй хийгдсэн популистуудыг бут ниргэх хурал дээр (Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр явагдсан даа) “Бүх намуудын сөрөг хүчин болоод байгаа С.Ганбаатар  гэдэг нөхөр л ард түмнийг бэлэнчлэх сэтгэлд уруу татаад байна” гэж оношлов. Нэг талаар инээд ч хүрэх шиг.

 

Хүүхдийн мөнгө, төрсний, гэрэлсний, эх орны хишиг, эрднийн хувийг С.Ганбаатар санаачилсан гэнэ. АН-ыг сая төгрөг өгнө гэхэд цоохор  морины наймаачин шиг МАН  ханш өсгөн 1,5 сая төгрөг болгосон шүү дээ. Оюутны 70, Эрдэнийн хувийн сая төгрөгийг санаачлагч Ц.Элбэгдорж  яах болж байна. Эдгээр намын удирдагч нар чинь “Бидний санаачилсан ажил үр дүнтэй боллоо” гээд хурал дээрээ ярьдаг юм биш үү.

 

Уг санаа нь бол эдийн засгийн хямрал, ажилгүйдэл, ядуурлын буруутанаа хайгаад байгаа бололтой. Цаанаа 2016 оны сонгуулиар “Бидний хийх гэж байсан үйлдвэржилэлтийн хувьсгалийг популистууд баллачихлаа” гэж улаан цайм гүтгэх ажиллагааны бэлтгэл юм.  Нөгөөтэйгүүр Оюутолгойгоо гадныханд тавин өгснийг нь илчлээд байгаа С.Ганбаатарт өс санах болсон хэрэг. Оюу толгойн гэрээн зурагдахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Улсаараа нэг алхлаа” гэсэн.

 

Гэрээ зурагдангуут л төмөр зам тавигдаж галт тэрэг давхиад л, ган хайлуулх үйлдвэрт төмрийн оч үсрээд л, Улаанбаатар хотын гэр хорооллын оронд барилгажилт явагдчихсан мэтээр ярьсан даа. Оюу толгойн гэрээг зурахын тулд бүх хэвлэл мэдээллээр үр ашиг, ажлын байр, бүтээн байгуулалт гэсэн үгс л хөвөрч байлаа. Тэр үед “Энэ гэрээ чинь манай талд ашиггүй боллоо” гэж С.Ганбаатар гудамжнаас хашгирсан.  Ханс Андерсены үлгэрт гардаг шиг “Хаан шалдан байна” гэж чанга хашгирлаа. 

 

Тэр үед ногоон хавууд нийлж байгаад С.Ганбаатарыг элэглэж шоолж, дунд хуруугаа гозойлгосон. Цаг хугацаа явах тусам С.Ганбаатарын хэлсэн үг ямар үнэтэй, гашуун үнэн байснийг ухаарч эхэллээ. Оюу толгойн гэрээ үр ашигтай, дэлхийд бахдам үйл явдал боллоо гэж модгор сүүлээ хөдөлгөн  хөөрцөглөж байсан ногоон хавууд өнөөдөр чимээгүй болжээ. Тэд өнөөдөр үнэнд гүйцэгдэж эхэлсэн  юм шүү.

 

Мөнхийн дарга хийх “овсгоотой”,  одоо бас том дарга болсон С.Баярцогтын хэлсэнээр монголчууд Оюу толгой гэдэг үнээтэй юм байна. Гадныхантай нийлж байгаад үнээндээ тэжээл, ус өглөө, хашаа хороогоо сэлбэлээ. Бид чинь энэ үнээний 34 хувийг эзэмших учраас тэжээл авахад мөнгө төгрөг гаргасан юм билээ. Тэгээд сүүгээ уух болсон чинь тэжээлийн зардал, хашаа барьсний төлбөр гээд дусал ч сүү өгдөггүй. Үнээ шинэ эзэнтэй болсон. Үнэгүй үнээтэй.

 

Бүр сүүлдээ гадны 15 банкны захирлууд Оюу толгойн  ашиг шимийг хүртэх болов. Ингээд хорь гучин жилийн дараа үнээ маань нүд аньчихаагүй бол монголчууд бид сүү уух юм гэнэ. Нөгөө үйлдвэр, сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд бүр цаашаа болов.  Монголчууд бид 34 хувьдаа тааруулаад өвс, ус өгөх тусам өр нэмэгдээд Оюу толгой алсраад байгааг С.Ганбаатар хэлж өглөө. Үнэн үг хэлсэн учраас С.Ганбаатарын эсрэг хурал хүртэл хийцгээж, хэвлэлээр шороотой хутгах гэж оролдох юм.

 

Популист гэхээр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баяр, Сү.Батболд нарыг санагдуулаад байгаа учир аргаа бараад  “Хар массын удирдагч” гэх болжээ. Ийм хоч өгсөн нөхдөд энэ яриаг нэгэн яриаг сануулж байна. Эх орны дайн талдаа орж байх үед индэрт Сталин зогсчихсон цэргүүд “Эцэг Сталины төлөө” хэмээн  хашгиран фронт руу явцгааж байв. Сталин гараа даллангаа “Муу малууд” гэсэн гэдэг.

 

Манай “эрх баригч”нарын амнаас цухалзах  “Хар масс” гэдэг үг Сталины “Муу малууд” гэсэн утгатай ойролцоо сонсогдоод байдаг юм. Оюу толгойн гэрээг шүүмжилсэн болгон мэдлэг боловсролгүй, сүрэглэсэн хар масс болон хувирч эхлэв. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай Оюу толгойн гэрээг хамгийн ихээр шүүмжлэх болсон. Эрх баригчид арай л дайрч доромжилж чадахгүй байх шиг байна. Бусдыг нь бол дуртай үедээ доромжилж гутааж байх шив дээ.

 

Монгол Улсын байгалийн баялаг гадны зээл зуучлагчдын эрх мэдэл, банкны хүүнд сэмрэн, самран залгиулсаар байна. Гучин жилийн дараа Оюутолгой, Таван толгой, Цагаан суварга, Хөөт, Гацууртын орд монголчуудын өмч гэвэл шоронд орох биз. Тэр үеийг бүтээх гэж сүнсээ хүртэл зарсан ногоон хавууд өнөөдөр боргоцоож л байна. Бүдүүлэг харанхуйгаараа дуудуудсан хар массын (хар малуудын гэсэн ч яахав) удирдагч С.Ганбаатар хүүг бүгдээрээ дэмжих цаг ирнэ.

 

Би С.Ганбаатарыг  албан тушаалаа ашиглан тэрбум, тэрбумаар нь хулгайлаагүй учраас дэмждэг. Гадныханд  ашигтай гэрээ хийгээд олон сая ам.доллараар үнэлдэгдэх хаус худалдан аваагүй учраас дэмждэг. Сайдын тушаалыг  таван  зуун саяар зарж, төсөл тендер, газрын наймаа хийгээгүй, Эрдэнэт үйлдвэрт бараа шахаагүй учраас дэмждэг. Ард түмэнд одон тарааж тал засаагүй, яс янгинатал үнэн үг хэлдэг“босоо” Ганбаатарт дуртай байдаг юм. Эрх баригч болон тэдний тэжээвэрүүдэд  ад үзэгдсэн ч  Ард түмэн ойлгоно, алтаар үнэлэгдэх цаг ирнэ хүү минь.

 

Улстөрийн тоймч, олон улсын сэтгүүлч Б. Дашзэвэг, DZ man

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Үнэхээр харамсалтай:
Хурц гуай гэж уг нь Үндсэн хуулийн эцэг гэгддэг Чимэд гуайтай олон талаараа төстэй Нэг агуу улл уурхайн мэргэжилтэн байдаг. Саяхан таарсандаа. Жаахан ядрангуй л явж байсан. Энэ хүний үгийг нохой хуцахын дайтай тоож сонсодгүй гэж өөрөө надад гомдоллож ярьсан юм шүү. Энэ Сү Батболд ,Баярцогт.Батхүү тэргүүтэй тангаргын бугнууд.Энэ агууу Уул шиг ухаантнууд маань даанч их тэмцэж байна даа. Өтөл буурай болсон ч эх орон газар шорооныхоо төлөө голоо тасартал зүтгэж явааг нь харахаар бодохоор нүднээс нулимс гардым .
2015-06-11
Зочин:
Тэгвэл Монголд одоо л аврагч хэрэгтэй бна ард түмэн ч дэмжнэ
2015-06-11
босоо дэмжигч:
Ганбааиар гишүүнийг дэмжиж бна аа. улсаа зараагүй зарахгүй. үнэнийг л хэлдэг тэр нь хүчтэй тусч луйварчдын угаадас долоогчиж өмдөндөө тавьж байх шиг бна даа
2015-06-11
XAP MACC:
Har mass, Har mal - Bi baina bi POPULIST Ganbaatar gishuuniig demjij baina. Har mass yuu hiij chadahyg udahgui haruulna. XMX!
2015-06-11
Дэмбээ:
Жингэр нохой хуцаж л байдаг Жингийн цуваа явж л байдаг. Өмнөх сэтгэгдэлээ бичсэн заримдагуудын үгийг бүү тоо. Ер нь энэ нийтлэл үнэн л байна. Алсын хараагүй удирдагчидаасаа болж эх орон маань сүйрлийн ирмэгт тулж очиж байгаа нь үнэн биз дээ. Хэрвээ өнөөгийн хуулиар сонгуулиа явуулвал 2016 оны сонгуульд бүгдээрээ битгий оролцоорой.
2015-06-11
зочин:
Ганбаатар бол жинхэнэ хөгжлийг хойш татагч, улс орныг хорлогч, энэ нөхөр юу ч бүтээгээгүй зөвхөн шүүмжилж чадна өөр юу ч хийж чадахгүй
2015-06-10
Зочин:
Ганбаатарыг дэмжиж байна
2015-06-10
zovhin:
Ganbaatar jinhene eh oronch hun. Luibarchid ene shudraga hun ruu dairch doromjlowch unen yalna haraarai.
2015-06-10
Дашаа:
Дашзэвэг гуай ч сонин л бодолтой байдаг хүн байна
2015-06-10
Зочин:
Тэнэгт эргүү малыг тэгээд толгой дээрээ тавихуу. дашзэвэг гэж нэг буруу зөнөсөн эргүү зүгээр амаа тат.
2015-06-10
Зочин:
Ганбаатарыг дэмжиж байна. Улс эх орныхоо төлөө хэн дуугарч байна. Ганбаатар л дуугар ч байна шүү дээ. ОТ гэрээг захын нэгэн иргэнээр хийлгэхэд ийм гэрээ хийхгүй шүү дээ. Ядахдаа 66 хувийг нь өөрөө авна гэнэ биздээ. гэрээгээ хийж чадахгүй бол ОТ-гоо хаагаад дарчих Гэрээ хийчих хүүхэд гарч ирэх байлгүй дээ
2015-06-10
Зочин:
Hun hunde itgehee bolison bndo. Setguulch ni heniich gar hol yumbde.
2015-06-10
GOMO:
OOROOO GOMOO AN shees
2015-06-10
zochin:
tegsen ch yadiiin
2015-06-10
Зочин:
ardchilal garch irseneer harin ch avilga heel hahuuliig ileruulj bna hunii ooriin nam gehgui harin ch shudraga idsen uusniig ilchilj niigem yamar aimshigtai avilgachidaar duuren bsaniig ilchillee
2015-06-10
Зочин:
ganbaatar uyanga nar bol hunii hiisniig shuumjlegch oorsdoo yu ch hiij chadahgui argagui sh dee hooson tolgoi yum chini
2015-06-10
Misha:
Sayhan l bi ih hurald hezee ch ner devshihgui gj bsn hun shuu de. Odoo erunhiilugchiin sandal hartsan l shaaj yavna.... bid bol tsaas.. tuu dr ganbaa guai yu ch gj bichin chadana
2015-06-10
Populist GOMO:
ENE GAMBAATAR GOMO cvv. Bas husadagaa. Er gomo
2015-06-10
GOMO:
OOROOO GOMOO AN shees
irgen:
ganbaa ergeed spcializm ruu l avaachna daaaaaaaaaaaaaaaaa
2015-06-10
zochin:
tegsen ch yadiiin
Зочин:
Banknaas zeel avch l hashaandaa baishin baridag shuu dee humuus. Oyu tolgoi ch adilhan banknaas zeel avaal uurhaigaa bosgoh gej bn. Buh l delhiigeeree iim shu de. Iim yumiig yum oilgohgui humuusiin tarhiig ugaaj eh oronch bolj jujiglehee bolimoor yum
2015-06-10
Сар:
Баялгаа бугддийг нь нэг бугдээрээ эр гэж харж монголддоо ард тумэндээ жаахан ч гэсэн ур егееежтэй гэрээ болгох юмсан Тамсагийн нефть ОТ ТТ гээд л уг нь зев ашигласан бол монголчууд бид ядуурахгуй Сайхан амьдрах боломж Байна Ганбаатар гишуун унэний телее анхнхнаасаа л дуу гарч ирсэн негее шударга еренхийлегч маань дэм егсен бол жаахан ч гэсэн еерчлелт гарч магадгуй л байлаа даа гэвч
2015-06-10
Uugii:
Fengshui Ganbaatar aa gej...
2015-06-10
MONGOL:
GANBAATAR JINHENE MONGOL EH ORON ARD TUMNIIHEE SAIN SAIHNII TOLOO UNENIIG SUDALGAA BARIMT NOTOLGOOTOIGOOR CHANGA ZORIGTOIGOOR ERH BARIGCHDIIG SHUUMJILJ DUUGARDAG BOLOHOOR EGEL ARD TUMEN HAIRLADAG. 25 JIL ERH BARIGCHID HUVIIN ERH ASHIG HUVIIN KOMPANIINHAA TOLOO ZOVHON ALBAN TUSHAAL SUUDAL SANDALIIN TOLOO BULAATSALDAN HERLDEJ ARD TUMENII TARHIIG UGAAJ TOM TOM AMLALT OGCH TUUNIIHEE TOLOO MONGOLIIN HORONGO BAYALGIIG SOLGOI ZOVGUI GADNIIHAND ASHIGLUULJ UHSAN HOOSON NUH OVOOLSON SHOROOTOI TOOS TUIREN BOLSON GAZAR NUTAG IH BAIDAG TAARALDAH BOLLOO. ULS ORNOO UNENCH DHUSRAGA IRGED TSEVER ZOV HUNEE DEMJIJ GARGAJ IREH TSAG BOLSON BAIH SHUU.
2015-06-10
ajiglagch:
Bi ta naraas asuuya 2 horshiinhoo alind ni durgui ve? Gewel hen ch ergelzehgui helhel bh minii bodoj bgaag deer ni hen eh orondoo hairtai ve? Gewel held orj uhaan suugaaguigees busad ni bugd l hairtai durtai 100 eh oronch ntr geel shaagaldana ineed hurmeer yum ni heseg buleg huniig es tootswol gudamjind halaasandaa bsn hogoo hayachih jisheenii tatsan tamhia shidchih tiim l eh oronch bish setgelgeetei humuus shuu dee dain bolwol hed ni aij hulchiij dagjin chicherch bh boldoo eh oronch bodliig buur tarhind ni gadas hadaasaar suulgaad ogoh yumsan
2015-06-10
Зочин:
ёс зүйтэй байтлаа өөрийгөө ичихгүй dz man гэж бичээд байх уу ??
2015-06-10
Зочин:
ёс зүйтэй байтлаа өөрийгөө ичихгүй dz man гэж бичээд байх уу ??
2015-06-10
Зочин:
энэ зурган дээр гитлер шиг гарсан бна ш дээ, DZ man ч гэх шиг энэ тавьтаргүй өвгөн ард түмнийг төлөөөлж ярих уу? яршиг л бна
2015-06-10
ajiglagch:
Ganbaatar gedeg hun minii bodloor unen zuil yariad yawaad bgaam shigee gehdee ganbaatar leader bolj uls udirdaad yawj bol chadahgui bh gehdee bi elbegee saihanbileg nariin humuusiig uls awaad yawchih chadaltai leader gej boddoggui e uchir ted saindaa garch irsen yum bish songolt bhgui bsn uchraas garch irsiin. Bi Battulga gedeg huniig demjij bailaa daanch ter hund leader boloh husel alga sain biznesman boh yumdaa gesen bodol torson UIH gishuun uyanga harin mongoliig emhelj medeh hun bn lee zgr minii bodol shuu. Ganbaatar bol jijig gariin luiwarchin urid ni bsn daraa ni OT, TT gegch asuudlaar oroldoj bidend heregtei medeelleer hangagch 1 bolj bh shig bn. Metgeltseend hun duudaad hogiin asuultand unadag hariulj chaddaggui gudamjind yaridag how jiw shig zuil bolgosond minii durgui hurdeg yumaa geriin daalgawara mash muu hiisen hun
2015-06-10
unen:
ganbaatar shig xunii xiiseniig shuumjileed yabbal xen ch chadna shuu dee, shuumjilex mash amarxan xarin ooroo ochood xiigeed uz dee, unendee xooson tolgoitoi xun, eroosoo sain xeruul xiij chaddag ni songogddog bolchixson bna,, naymdorj, uyanga, ganbaatar, baynselenge, baasanxuu, baymbatsogt geed , ... ene xumuusiin xiisen ajil bna uu gebel baixgui, medleg baina uu baixgui. 2 ugiig saixan xolboj baigaad busadiig muulna, xun muulaxdaa xarin ch neg unemshiltei xoshgorno doo, ee burxan mini ta xaana yabna be, iim xumuusiig
2015-06-10
Зочин:
санал нэг байна
2015-06-10
70 настанд даруулга хэрэгтэй:
Надад ямар ч гадаадын нөхөр ирж май гээд мөнгө өгсөнгүй Энэ хүнийг шүүмжиллээ гээд буруутан болж байгаа юм бол нөгөө олон ургальч үзэл, хувь хүний үзэл бодол санал шүүмж яах болж байна. Ганбаатар бол лидер ч биш. Зүгээр л сайн шантаажчин Түүний ард ямархуу нөхдүүд байдгийг судлаад үзээрэй л дээ
2015-06-10
зочин:
Зурагийг нь хараачээ яг л Гитлерийг дуурайчихсан энэ хүн юу л хүсээд байна даа.Итгэхэд хэцүүл хүндээ дандаа асуудлыг харлуулна.Зөв байна гэж хэзээ ч хэлдэггүй.Дандаа популизм хийнэ
2015-06-10
Battomor:
Ганбаатарын сизо өвчин гэрт суудаг тэтгэврийн өвгөнд халдварлажээ. Популизмийн дараа улс сүйрдэгийг Аргентин, Венесуэл гэх мэт улсын жишээ харуулдаг. Ганбаатар баатар болж африкийн Роберт Мугабэ шиг 40 жил төрд заларч улс маань Зимбабвэ шиг ядуу чигээрээ байх юм уу?Үгүй . ОТ,ТТ эрчимэй эргэлтэнд орж дэлхийн соёлт хүн төрлөхтөнтэй хөл нийлүүлэн монгол залуучууд бүтээн байгуулж хүн шиг амьдрах болно. Тэр үед Ганбаатар африкт Робэрт Ганбаатар болчихсон байна даа
2015-06-10
,dxkdk:
baga solior chi
2015-06-10
Иргэн:
Ард олон нүдтэй, чихтэй болохоор ялгаж салгаж чадна шүү... хулгай хийдэг, луйвар хийдэг хүмүүсийнхээ бөгсийг долоож амьдардаг хүмүүс дургүйцлээ илэрхийлж байна... Аливаа юм хэмжээ хязгаартай байдаг юм.
2015-06-10
Bold:
iim gai bidnii dund amidarch bgaa gej bodohoor uneheer gutardag. Uheesei ene Hinshuu.
2015-06-10
Зочин:
Улстөрийн тоймч, олон улсын сэтгүүлч Б. Дашзэвэг, DZ man ГУАЙ ТА НАС НАМБАТАЙ БАЙГААЧ. ХАР МАСС ГЭЖ ХЭНИЙГ ДОРОМЖЛООД БАЙНА.ТАНЫГ ИДЭХ МАХЫГ ЧИНЬ БЭЛДЭЖ ХАЛУУН ХҮЙТЭНД ЯВАА МАЛЧДЫГ ХЭЛЭЭД БАЙНА УУ, ӨДӨР ШӨНӨГҮЙ ХӨЛСӨӨ ДУСЛУУЛЖ ИДЭХ ТАЛХЫГ ЧИНЬ ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДВЭРИЙН АЖИЛТНУУДЫГ ХЭЛЭЭД БАЙНА УУ. ТАНЫГ ИЙМ СЭТГҮҮЛ ЗҮЙН НААД ЗАХЫН ЁС ЗҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙ ХҮН ГЭЖ БОДСОНГҮЙ
2015-06-10
Зочин:
ёс зүйтэй байтлаа өөрийгөө ичихгүй dz man гэж бичээд байх уу ??
Зочин:
ёс зүйтэй байтлаа өөрийгөө ичихгүй dz man гэж бичээд байх уу ??
Б.Батцэнгэл:
Өнөөдөр Монголд үнэн юм алга. Дандаа энд тэндгүй луйварчид. Та нар хаана ч харч болно. Урьд ийм байгаагүй. Зөвхөн 2 жилийн дотор ийм боллоо. Би хэний ч нам биш. Монгол гэсэн сэтгэхүй энэ улс төрчид байхгүй байна. Яах вэ Монголын гутамшиг. Хаана ч очсон хэдэн юу ч мэдэхгүй хэдэн хүмүүс байх юм. Монгол ирээдүйгүй боллоо. Анахаараач ээ SOS SOS Mонгол хаана байна вэ
2015-06-10
zochin:
ganbaatar xooson chuumjlegch uimuulegch dald or
2015-06-10
ЗӨВ ЗӨВ:
ГАНБААТАРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
2015-06-10
zochin:
Шүүмжлэх амархань гарц олох хэцүү. Ганбаатар бол ердөө л шүүмжлэгч, тэр утгаараа ёарниулагч, хорлон сүйтгэгч. Түүний эцсийн зорилго нь өөрөө нэр төр олох, тиймээс улс орон нийгмийн эрх ашиг түүнд огт хамаагүй нь түүний үйл хөдлөлөөс нэгэнт тодорхой болсон шүү ДЖ. Та бас зөнөглөж үүнийг харах чадваргүй болжээ.
2015-06-10
Зочин:
санал нэг байна
Зочин:
Ганбаатар ерөнхийлөгч болно тэгээд хятадын MCS тэргүүтэй луйварчдын ясыг цайлгаж ард түмнээс луйвардсан болгоныг буцааж авна Путин яг тэгж байж сүйрч байсан Орос улсыг аварсан
2015-06-10
зочин:
Зурагийг нь хараачээ яг л Гитлерийг дуурайчихсан энэ хүн юу л хүсээд байна даа.Итгэхэд хэцүүл хүндээ дандаа асуудлыг харлуулна.Зөв байна гэж хэзээ ч хэлдэггүй.Дандаа популизм хийнэ