Ноён уулыг Дархан цаазат болгохыг шаардав
Гал үндэстэн холбоо, Гамшгийн эсрэг үндэсний төв ТББ, Тэнгэр угсаа нийгэмлэг, Ногоон хас бүлгэмийн гишүүд болон орон нутгийн төлөөлөл Гацууртын орд, Ноён уулын асуудаал мэдээлэл хийлээ.
Гал үндэстэн холбооны дэд тэргүүн Я.Хундагнай “Гацууртын төслийг УИХ-ын чуулганаар дахин хэлэлцэх болсныг эсэргүүцэж байна. Энэхүү шийдвэр нь Түхэл тосгон, Мандал сумын иргэд төдийгүй монголын ард түмний дургүйцлийг ихэд хүргэж байна. Хэрэв гишүүд дэмжвэл Ноён уулыг ухуулахын эсрэг өнөөг хүртэл тэмцэж, сэтгэлээ санаагаа нэгтгэн эсэргүүцсээр ирсэн олонх монголчуудын бухимдал, суулт, түүнээс гарах сөрөг үр дагаврыг хэн хариуцах вэ” гэж ярьсан.
Нутгийн иргэдийн төлөөлөл болон иргэний хөдөлгөөний байгууллагууд энэ ордыг ашиглахыг бүрэн хориглож, Ноён-Уулыг бүхэлд нь дархан цаазат газар бологхыг шаардаж буйгаа илэрхийллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ