Элчин сайдуудтай уулзжээ

Сонгуулийн ерөнхий хорооны удирдлага Монгол Улсаас гадаад орнуудад суухаар шинээр томилогдсон Элчин сайд нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтын үеэр тэд ирэх онд болох Улсын Их хурлын ээлжит сонгуулийн бэлтгэлтэй холбоотой асуудлаар ярилцаж санал солилцлоо.
Энэ хүрээнд Элчин сайдууд өмнөх сонгуулийн үеэр гадаад улсад оршин суугаа иргэдийнхээ санал авах ажиллагааны үеэр учирч байсан асуудлуудад СЕХ-ны удирдлагын анхаарлыг хандуулж улмаар иргэдэд сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдлэх боломжийг хангах асуудлаар өөрсдийн санал бодлоо илэрхийлэв.
Гадаад хэргийн яамнаас гаргасан судалгаагаар, 2015 оны 6 дугаар сарын 01-ны байдлаар гадаад орнуудад байнга оршин сууж буй 122 мянга гаруй монгол иргэдээс 57 мянга нь Монгол Улсын иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн байгаа ажээ.
СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Элчин сайд нарт хандаж хэлсэн үгэндээ, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрлаж буй гадаад орнуудад байгуулагдах сонгуулийн Салбар комисст ажиллахдаа, сонгуулийн хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах журам, зааврыг сайтар судалж, тэдгээрийг чанд баримталж хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажилдаа эртнээс анхаарч ажиллахыг чухалчиллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ