Лидерүүдийн ар тал

Британийн “www.mirror.uk” сайтад нийтэлсэн дэлхийн нэртэй улстөрчдийн гэр бүлийн хүний талаарх мэдээллийг хүргэж байна.
Шинзо Абе
Японы Ерөнхий сайд Шинзо Абегийн гэргийг Аки Абе гэдэг. Тэрбээр 1962 оны зургадугаар сарын 10-нд Токио хотноо мэндэлжээ. Түүний аав “Morinaga & Company” компанийн ерөнхийлөгч аж. Аки АНУ-д боловсрол эзэмшсэн байна.
Барак Обама
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргийг Мишель Обама гэдэг. Тэрбээр 1964 оны нэгдүгээр сарын 17-нд Техас мужид төржээ. Харвардын их сургуулийн улстөрийн ангид суралцаж, улаан дипломтой төгссөн бөгөөд 1992 оны аравдугаар сарын 18-нд өнөөгийн Ерөнхийлөгч Обаматай гэр бүл болжээ. Тэд Малиа, Саша хэмээх хоёр охинтой билээ.
В.Путин
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний гэргийг Людмила гэдэг. Тэргүүн хатагтай 1958 оны нэгдүгээр сарын 8-нд Москва хотноо мэндэлжээ. Путин, Людмила нар 1983 оны зургаадугаар сарын 28-нд хуримаа хийжээ. Тэд Маша гэх охинтой юм. Маша Францад амьдардаг. Ерөнхийлөгч 2013 онд эхнэрээсээ салж буйгаа зарласан билээ.
Ангила Меркел
Германы Канцлер Ангила Меркелийн нөхрийг Иоахим Зауэр гэдэг. Тэрбээр 1949 оны дөрөвдүгээр сарыэн 19-нд Берлин хотноо мэндэлжээ. Зауэр “Humboldt” их сургуулийн багш юм. Меркел, Зауэр нар 1998 онд хуримаа хийж байжээ.
Башар аль Ассад
Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын гэргийг Асма Акхус гэдэг. Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 11-нд Лондон хотноо мэндэлжээ. Асма сувилагч мэргэжилтэй бөгөөд Ассадтай 2002 оны эхээр Британид танилцаж байжээ. Тэд 2005 онд хуримаа хийсэн бөгөөд одоо гурван хүүхдийн эцэг, эх юм. Асма 2004 онд Италийн “La Sapienza” их сургуулийг хуульч мэргэжлээр төгсчээ.
Петр Порошенко
Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн гэргийг Марина Порошенко гэдэг. Тэрбээр 1962 оны нэгдүгээр сарын 17-нд Киев хотноо мэндэлжээ. Тооны багш мэргэжилтэй. Порошенко, Марина нар 1997 оны аравдугаар сард Италид хуримаа хийж байжээ. Тэд хоёр хүү, хоёр охинтой билээ.
Си Зиньпин
БНХАУ-ын дарга Си Зинпинийн гэргийг Пэн Лиюань гэдэг. Тэрбээр дуучин мэргэжилтэй бөгөөд Си даргатай 1989 онд хуримаа хийжээ. Тэд 1992 онд Хи Минзе гэх охинтой болсон бөгөөд тэрбээр Харвардын их сургуульд эдийн засагчаар суралцдаг байна. Хятадын тэргүүн хатагтай 1962 оны арваннэгдүгээр сарын 20-нд мэндэлжээ.
Нарендра Моди
Энэтхэгийн Ерөнхий сайдаар ажиллаад жилийн хугацаа өнгөрч буй Нарендра Модигийн гэргийг Жашодабен гэдэг. Тэрбээр 1950 оны есдүгээр сарын 17-нд мэндэлсэн бөгөөд түүхийн багш мэргэжилтэй юм. Моди эхнэрээ айлчлал хийхдээ дагуулан явдаггүй. Жашодабен нууцлагдмал байдаг билээ. Тэрбээр олны өмнө бараг гардаггүй аж.
Кристина Фернандес де Киршнер
Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнерийн нөхрийг Нестор Кишнер гэдэг юм. Нестор 2003-2007 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байжээ. Тэрээр 2010 оны аравдугаар сарын 29-нд 61 насандаа таалал төгссөн юм.
Дильма Русафф
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русафийн нөхрийг Клаудио Галено Линарес гэдэг. Тэрбээр сэтгүүлч мэргэжилтэй билээ.
Роберт Мугабе
Зимбабе улсын ерөнхийлөгч Роберт Мугабегийн эхнэрийг Грейс Мугабе 2009 оноос хойш эрх баригч “Zanu-PF” намыг тэргүүлэх болсон юм. 1972 оны нэгдүгээр сарын 1-нд төржээ.
Николас Мадуро
Венеусэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийг гэргийг Силиа Флорес гэдэг юм. Тэрбээр 1953 оны долоодугаар сарын 7-нд мэндэлжээ. Тэд 1992 онд хуримаа хийсэн бөгөөд Суна, Сала гэх охин, хүүтэй юм.
Аджей Дуда
Саяхан Польш улсад Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж, эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшсэн 42 настай Аджей Дуда ялалт байгуулсан билээ. Шинэхэн Ерөнхийлөгчийн эхнэрийг Агата гэдэг. Тэд Кинда гэх охинтой. Агата 1974 оны наймдугаар сарын 12-нд Варшав хотноо мэндэлжээ. Хуульч мэргэжилтэй.
Стивен Харпер
Канадын Ерөнхий сайд Стивен Харперийн гэргийг Лауран Харпер гэдэг. Тэрбээр 1963 оны зургаадугаар сарын 23-нд мэндэлжээ. Эрх зүйч мэргэжилтэй. Тэд 1993 оны нэгдүгээр сард хуримаа хийж байжээ. Харпер, Бен, Чарлье гэх хүү, охинтой.
Нурсултан Назарбаев
Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевийн гэргийг Сара Алпысовна Назарбаева гэдэг. Тэд 1962 онд хуримаа хийсэн. Дарига, Динара, Алия хэмээх гурван охинтой.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ