190 шүүгч уулзалт-ярилцлагад хамрагджээ

Улсын Дээд шүүхээс “Шүүн таслах ажиллагаа, хууль хэрэглэх, тайлбарлах, шүүхээс гаргах шийдвэрийн талаарх практик” сэдэвт уулзалт-ярилцлагыг энэ сарын 8-10-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Уулзалт-ярилцлагад нийслэл болон Төв аймагт байрлах шүүхүүдийн нийт 190 гаруй шүүгч хамрагдсан байна.
Эрүүгийн эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид удирдан явуулсан бөгөөд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1, 2, 3, 4 дүгээр шүүхүүд, Сум дундын 23 дугаар шүүхийн нийт 80 орчим шүүгч оролцсон байна.
Захиргааны эрх зүйн сэдвээрх уулзалт-ярилцлагыг Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгчид удирдан явуулж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 15, 20 дугаар шүүхүүдийн нийт 40 гаруй шүүгч оролцсон аж. Энэ үеэр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь алдаа зөрчлийн тойм, анхаарах асуудал, Захиргааны хэргийн шүүхээс хууль хэрэглэх, тайлбарлах асуудал, Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч байгаа процессын алдаа зөрчил, анхаарах асуудал, шүүх хуралдаан хойшилж байгаа шалтгаан зэрэг сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ