Тэгш сондгойн зохицуулалтыг хойшлуулж магадгүй
Энэ сарын 15 буюу ирэх даваа гаригаас эхлэн автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялгаж, хөдөлгөөнд оролцуулахаа нийслэлээс мэдэгдээд байсан. Тэгвэл хотын удирдлагууд энэ шийдвэрээ эргэж харахаар болсон бололтой. Өөрөөр хэлбэл тэгш, сондгойн зохицуулалтын хугацааг хойшлуулж магадгүй байна. Энэ асуудлыг өнөөдөр 14.00 цагт хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.
Нийслэлийн хойноос урд чиглэлд Хүнсний IV дэлгүүрээс Замын цагдаагийн уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд Баруун дөрвөн замаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замын дотогш хязгаарлалт хийхээр яригдаж буй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ