Тамгын газрын дарга нарын семинар болж байна
2015-06-11

Аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга нарын семинар Төрийн ордонд эхэллээ.  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран зохион байгуулж байгаа энэ семинараар засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөр болон нутгийн захиргааны үйлчилгээ хүргэх чадавхийг бэхжүүлэх  талаар хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх ач холбогдолтой гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Ганболд  хэллээ.

 

ЗДТГ-ын дарга нарт Швейцарийн хөгжлийн агентлагийн менежер Жак Мера Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн талаар, олон улсын зөвлөх  Штефан Пфаеффли Төвлөрлийг сааруулах стратегийн баримт бичгийн боловсруулалтын явцын талаар танилцуулга хийсэн.

 

Орон нутгийн түвшинд үйлчилгээ хүргэхэд гарч байгаа хүндрэлүүд болон шийдвэрлэх арга зам, аймаг, сумын ЗДТГ-ын чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ, сургалтын хөтөлбөрийн өнөөгийн байдлын үнэлгээ зэрэг асуудлаар хэлэцүүлэг зохион байгуулж, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын 2014 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шинжилгээний дүн болон анхаарах асуудлыг хэлэлцэх тус семинар хоёр өдөр үргэлжилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

 

Shuud.mn
Сонин хачин