ТОП-20 компанийн засаглалыг үнэлж эхэллээ

img

Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах үүднээс Топ-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудтай хамтын ажиллагааны тунхаг бичигт гарын үсэг зурсан. Ингэхдээ “КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН КОДЕКС”-ийг зайлшгүй дагаж мөрдөх, түүнд тусгасан ил тод, нээлттэй, эрх тэгш, хяналттай, хариуцлагатай ажиллах сайн засаглалыг үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллах, өөрийгөө үнэлэх компанийн засаглалын үнэлгээ хийж тайлагнахаар болсон билээ.



Компанийн засаглалын хэрэгжилтийг тодорхойлох гол механизм нь “Компанийн засаглалын үнэлгээ” хийх асуудал юм. Тиймээс Топ-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниуд өөр өөрийгөө үнэлсэн үнэлгээний асуулга материалуудыг ирүүлж эхлээд байна.
2015 оны эхний хагас жилийн байдлаар дараах хувьцаат компаниуд материал ирүүлээд байна. 

 

Үүнд:
1.    “АПУ” ХК
2.    “Говь” ХК
3.    “Шивээ овоо” ХК
4.    “Гермес центр” ХК
5.    “Монголын цахилгаан холбоо” ХК
6.    “Материалимпекс” ХК
7.    “Шарын гол” ХК
8.    “Ремикон ” ХК

 

Монголын хөрөнгийн бирж эдгээр ирүүлсэн асуулгын хариулттай танилцан дүгнэлт хийж тухайн компаниудад зөвлөгөө, заавар өгч ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ