Ахмадууд сантай болжээ

img

Баян-Өлгий аймгийн чөлөөт ахмадуудын холбоо үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран зөвлөлгөөн зохион байгуулжээ.

Энэ талаар Ахмадын байгууллагын гүйцэтгэх захирал Х.Көкебай" Ахмадуудын байгууллагууд эв нэгдэлтэй ажиллан ахмадуудаар бүтээлч юм хийлгэх зорилготой зөвлөлгөөнд нийт сумдын ахмадын хорооны дарга нар, төлөөлөгчид оролцон тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо. Ямар ч харьяалалгүй ахмадуудын асуудал анхаарал татаж байна. Ахмадуудын сан шинээр байгууллаа. Энэ санг хуульд заасны дагуу албан байгууллага, аж ахуйн нэгжүүдээс авах шимтгэлээр бүрдүүлэн, орлого багатай, амьжиргааных нь түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн ахмадуудад зориулна" гэжээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ