”Буянт-Ухаа”-н спортын талбайн нээлт болно

9.30-10.00 цагт БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана.
10.00 цагт Монголын жимс, жимсгэнэ судлаачдын уулзалт, хэлэлцүүлэг ХХААЯ-ны 1-р давхрын хурлын зааланд эхэлнэ.
11.00 цагт хэвлэлийн хүрээлэнд Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан дэлхий нийтээр хүүхдийн хөдөлмөрийн нөхцөл байдалд анхаарал хандуулж, түүнийг устгахад бүх нийтийн дэмжлэгийг бий болгохын төлөө Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг Дэлхийн өдрийг 2002 оноос эхлэн тэмдэглэх болсон талаар мэдээлэл өгнө.
11:40 цагт Сэтгүүлч, Орчуулагч Х. Эрдэнэцэцэгийн "Анхилуун ургамлын увидас" номын нээлт Интерном их дэлгүүрийн хоёр давхарт болно.
11:00 цагт Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчдөд цол, энгэрийн тэмдэг, диплом гардуулах ёслолын арга хэмжээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.
12:00 цагт төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж дууссан Хан-Уул дүүргийн 16-хорооны ерөнхий боловсролын Буянт-ухаа цогцолборын Хөл бөмбөг, Гар бөмбөг, Сагсан бөмбөгийн гадаа тайлбайн нээлт болно.
14.00 цагт. Соёлын төв өргөөнд Мэргэжлийн хяналтын ажилтны өдөрт зориулсан баярын хурал болно.
14.00 цагт. “Д аминдэмийн хүний биемахбодид гүйцэтгэх үүрэг, түүний дутал” сэдвээр Анагаахын шинжлэх ухааны доктор У.Цэрэндолгор Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хурлын зааланд лекц уншина.
14.00 цагт Хог хаягдлын хуваарь, иргэдийн оролцоотой хэрэгжүүлсэн тохижилтын төслүүдийн талаар танилцуулах хурал Чингис зочид буудалд болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ