Олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа

img

Хүнсний  аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори /ХАБҮЛЛ/-ийн Эмийн хяналтын лаборатори олон улсын итгэмжлэлийн үнэлгээнд хамрагдлаа.

 

АНУ-ын ANAB (ANSI-ASQ) үндэсний итгэмжлэлийн байгууллага итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээг ХАБҮЛЛ-ийн Эмийн хяналтын лабораторид өнгөрөгч 5 дугаар сарын 27-оос 29-ны өдрүүдэд АНУ-ын ANAB үндэсний итгэмжлэлийн байгууллагын магадлан итгэмжлэл хариуцсан захирал доктор Билл Хөрт хийжээ. Итгэмжлэлийн урьдчилсан үнэлгээнд Стандарт хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн н.Удвал ажиглагчаар оролцсон байна.

 

Цаашид итгэмжлэлийн албан ёсны үнэлгээг энэ оны 9 дүгээр сард хийхээр төлөвлөж, 11 дүгээр сард багтаан итгэмжлэлийн гэрчилгээг авахаар ажиллаж байгаа аж. ANAB итгэмжлэлийн байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр SCG Consulting компани ажиллаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ