Дугуйтай хүүг мөргөж гэмтээжээ

img

ХУД-ийн нутаг Шувуун фабрикийн зүүн хойд замд Т.Хайгландер маркийн авто машины жолооч Б нь унадаг дугуй унаж явсан М-тэй мөргөлдөж, 11 настай эрэгтэй М гэмтсэн осол гарчээ.

 

14 нас хүрээгүй бол унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг. Тиймээс 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцуулахыг байхыг Замын цагдаагийн газраас эцэг эхчүүдэд анхаарууллаа. Унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож явах үедээ зам тээврийн осолд өртөж эрүүл мэнд, амь насаа хохирох явдал гарсаар байгаа аж.

 

Эцэг эхчүүд хүүхдэдээ унадаг дугуй худалдаж авч өгөхдөө  техникийн бүрэн бүтэн байдал /эвдрэл, тормос, цацруулагч гэрэл, хамгаалах малгай/-ыг заавла шалгаж авах хэрэгтэй бөгөөд ямар замд, орчинд хөдөлгөөнд оролцож байгаад анхаарч, хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг болзошгүй ослоос урьдчилан сэргийлж байхыг ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, хошууч Л.Амаржаргал сэрэмжлүүлсэн.

 

Б.Хүлэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ