Найман тэрбум иений зээлийн шугамыг нээлээ

img

Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулах анхны Зээлийн гэрээнд Сангийн сайд Ж.Эрдэнэбат гарын үсэг зурлаа.

 

Монгол Улсын Засгийн газар, ЯОУХАБ хооронд “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн зээлийн Ерөнхий хэлэлцээрийг 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан юм.

 

Төслийн хүрээнд нийт 8 тэрбум иений зээлийн хөрөнгийг төсөлд оролцогч Монгол Улсын арилжааны 6 банк (Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк (ХХБ), Голомт банк, Хас банк, Улаанбаатар хотын банк)-аар дамжуулан Японы экспортын техник технологи, тоног төхөөрөмж худалдан авах дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудад зээлдүүлэх юм.

 

Японы экспортын зээлийн шугам хэрэгжих хугацааг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүртэл нэг жилээр сунгаад байна.

 

 Экспортын зээлийн доод хэмжээ 10 сая иен эсхүл 1 сая ам.доллар байх бөгөөд зээлийн хөрөнгөөр экспортын дүнгийн 85 хүртэлх хувийг санхүүжүүлэх боломжтой юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Mongolg zeel tuslamj hereggui
2015-06-12