Б.Баттулга : Визний хөнгөвчилсөн нөхцөл үйлчилж байгаа

БНСУ-ын Сөүл хотноо болдог “Korea World Travel Fair” үзэсгэлэн 30 дах жилдээ зохион байгуулагдаж 3 дах өдрөө үргэлжилж байна. Дэлхийн энэ үзэсгэлэнд БНСУ-дах МУ-ын Сайдын Яам ,МИАТ Аялал жуулчлалын "Seven Days " компаниуд хамтран оролцов.
Дэлхийн 50 иад орон оролцсон энэ арга хэмжээний талаар БНСУ-дах МУ-ын ЭСЯ-ны Визийн тасгийн дарга Б. Баттулгатай уулзаж цөөн хором ярилцлаа.
Энэ арга хэмжээ 30 дах жилдээ зохиогдож байгаа юм байна. Манай улс жил бүр оролцдог уу?
Тийм. Манай ЭСЯ ны зүгээс энэ арга хэмжээнд сүүлийн хоёр жилд оролцож байгаа. Энэ удаагийн Монголын багт авиа компани МИАТ, Аялал жуулчлалын “Seven Days” компаниуд хамтран оролцож байна. Элчин сайдын яамны зүгээс МУ-д зорчих визний талаар зөвлөгөөг сонирхсон хүмүүст шууд өгч байна. Мөн манай авиа компани оролцож өөрсдийн нислэг чиглэлийг танилцуулж, Монголд очоод хэрхэн аялах жуулчлах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Seven Days” компани үзүүлж байна. Бусад аялал жуулчлалын компаниудын мэдээллийг ч мөн тавьсан байгаа.
Аялал жуулчлалын салбарт хоёр орон нэлээн өндөр үзүүлэлттэй байдаг байх тэ?
Солонгос улсын талаас өнгөрсөн жил 35000 орчим иргэд МУ- д зорчих виз авсан байдаг. Энэ онд аялал жуулчлалыг дэмжиж визний талаас хүндрэл бэрхшээлгүй байх нөхцлийг нэмэгдүүлэх тал дээр манай ЭСЯ анхаарч ажиллаж байгаа. Виз олгох үйлчилгээг шуурхай байхын дээр хариуцлагатай хяналттай зарчим хангагдаад явж байгаа.
Эхний гурван сарын байдлаар БНСУ-аас 16000 иргэн манай улсад зорчсон тоо мэдээлэл байгаа. Сүүлийн саруудад жуулчдын тоо мөн өсч байна. Монгол Солонгос хоёр орны хооронд байгуулагдсан виз хөнгөлөх хэлэлцээрийн дагуу хоёр орны иргэд хоёр жилд 4 ба түүнээс дээш 10 удаа хүртэл зорчсон тохиолдолд визгүй зорчих хөнгөвчилсөн нөхцөл үйлчилж байгаа. Дээр дурьдагдсан 1600 мянга орчим иргэдийн дунд энэ хөнгөлөлтэй нөхцлөөр визгүй зорчиж буй иргэд ч байгаа.
Солонгос улсад ханиадны вирус тархсан нь хоёр талын аялал жуулчлалд нөлөө үзүүлж байна уу?
Өмнөд Солонгост "Mers" буюу Midle East Respiratory хэмээх "Sars"-тай төстэй ханиадны вирус тархсанаас наашаа зорчих манай иргэдийн тоо багассан гэж хэлэх зүйл одоогоор мэдэгдээгүй байна. Солонгос улсаас манай орныг зорих жуулчдын тоонд нэг их нөлөө үзүүлэхгүй байгаа хэлж болно.
Манай хил гааль дээр холбогдох байгууллагууд урьдчилан сэргийлэх үзлэг хяналтаа тавьж байгаа болохоор Солонгосоос манай улсруу иргэд зорчих үйл ажиллагаа хэвийн явагдаад байх боломжтой.
Энд нэг зүлйийг нэмж хэлэхэд Солонгосын иргэд маш их аялж жуулчлалаар явдаг. Энэ жилээс ОХУ –д БНСУ-ын иргэд визгүй зорчих болсон нь манай аялал жуулчлалд мөн таатай нөлөөлж эхэлсэн гэж болно. Монгол улсруу дамжаад ОХУ цаашаа бусад улсруу дамжин зорчих нь их болсон.
Ханиаднаас болоод Солонгост ирэх манай иргэдийн тоо буурах хандлага байна уу?
Ерөнхийдөө онцолж хэлэхээр нөлөөлөөгүй гэдгийг би дээр хэлсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авах чиглэлээр зорчих иргэдийн тоо багасах хандлага байгаа. Хэд хэдэн эмнэлэгт энэ вирусын тархалт гарсан нь ил зарлагдсан нь үүнд бага зэрэг нөлөөлсөн байх.
Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье
Та бүхэнд ч мөн баярлалаа
Ярилцсан П.Баяр
Korea World Travel Fair” 2015 /Фото /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ