Ойн түймрийг унтраажээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “10-ын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр ойн түймэр гарчээ.
Түймрийн дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт 18:30 цагт хүлээн авч, түймрийг мөн өдрийн 22:55 цагт бүрэн унтраасан гэж ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газраас мэдээллээ.
Түймрийг унтраахад аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, орон нутгийн 35 иргэн, нийт 47 хүн, 7 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ