425 офицер төгслөө

Хууль сахиулахын их сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн төгсөгчид мэргэжлийн диплом, үнэмлэх, цол, тэмдгээ гардан авчээ.
Энэ оны хувьд Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын сургуулийг 24, цагдаагийн ажил-эрх зүй мэргэжлээр 290, хилийн алба мэргэжлээр 26, хилийн аюулгүй байдлын эрх зүй мэргэжлээр 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажил-эрх зүй мэргэжлээр 46, Онцгой байдлын ажил-эрх зүй мэргэжлээр 30, нийт 425 сонсогч төгсч, хууль сахиулах болон онцгой байдлын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудад томилогдон ажил үүргээ гүйцэтгэхээр болоод байгаа аж.
Хууль сахиулахын их сургууль нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Цагдаа, Хил хамгаалах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Онцгой байдлын, Шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ