Монголын соёл Францад

Франц улсад “Монголын соёлын өдрүүд” энэ сарын 11-14-нд боллоо.
Соёлын өдрүүдийн хөтөлбөрт ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдсэн “Монгол гэр”, “Монгол шагайн харваа”, “Морин хуур”, “Уран бичлэг” зэргийг дэлгэн толилуулж, шагайн харваагаар наадаж сонирхуулжээ.
Эдгээр соёлын өвд багтсан шагайн харваа, монгол гэр, монгол хувцас зэргийг францын зочид ихэд сонирхон машид таашаан хүлээн авсан юм.
Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавъяат жүжигчин Д.Сосорбарамын найруулснаар "Хөсөгтөн" хамтлаг, Софигийн Дуурийн дуучин Д.Баясгалан, Лион хотын Хөгжмийн сургуулийн сурагч хийлч Б.Нандингуа, уран нугараач Г.Нямгэрэл, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар бүжигчдийн хамтаар шилдэг бүтээлүүдээ толилуулж, Монгол ардын дуу хөгжим болон дэлхийн соёлын бүтээлийг хослуулан танилцуулсан байна.
Мөн энэ үеэр шилтгээний дотор МУЭХ-ны шилдэг зураачдын уран зураг, барималууд, монгол дизайнер Ц.Оюунаа, Ч.Сэндэн нарын ноолууран бүтээгдэхүүн, торгон дээрх зураг, ВВВ францын гэрэл зурагчин Хамид Сардарын бүтээлийг танилцуулсан байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ