”Цэвэр агаар сан”-гийн Н.Хүрэлсүх нарыг дахин шүүнэ

img

"Цэвэр агаар сан"-гийн захирал асан Н.Хүрэлсүх болон түүний хамсаатан гэх М.Хулан нарыг маргааш шүүхээр болжээ.

 

 Тодруулбал, тэдэнд холбогдох шүүх хурал маргааш буюу энэ сарын 16-ны өдөр 14.00 цагаас Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн В зааланд болох аж.

 

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272.2, 150.3, 163.2-т зааснаар буруутган шүүхээр болсон байна. 

 

Тэдний өмнөх хэргийг гурван шатны шүүхээс шийдвэрлэж ял оноосон байдаг. Харин хэргийг шүүх явцад дахин шинэ хэрэг илэрсэн тул дахин хэрэг үүсгэж шалгасан билээ. 

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ