Мотоцикль унаж яваад осолдож, нас баржээ

Ховд аймгийн Чандмань ус, Дөрөлжийн адаг гэх газар Мустанг маркийн улсын дугааргүй мотоцикль унаж яваад онхолдож жолооч 18 настай Э нас баржээ.
Хилээр, ялангуяа урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн /уул хад, бартаа ихтэй, замгүй/ нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүйгээс болж иргэд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд гарч байна.
Иймд импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай байгаа юм. Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байх хэрэгтэйг Мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвлөж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ