Баянзүрхийн 3 сая дахь иргэнд байр өглөө

img

  

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчний 7-7 тоотод оршин суух Цэндсүрэнгийн Өлзийбаяр, Гөлгөөгийн Гүндсамбуу нарын хүү Өлзийбаярын Болд-Эрдэнийг Баянзүрх дүүргийн 3 сая дахь иргэнээр тодруулжээ. Тэрбээр Монгол Улсын  3 сая дахь иргэнтэй хамгийн ойр хугацаанд төрсөн тул дүүргийн 3 сая дахь иргэний үе чацуутнаар тодорсон байна.

 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 сарын 22-ны өдрийн 400 дугаар тогтоолоор 3 сая дахь иргэнд орон сууц олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд шинээр ашиглалтад орсон Жуков хотхоны 49б байрны 14 тоот орон сууцыг олгохоор болсон юм.

 

 Өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 15-ны морин цагт Баянзүрх дүүргийн Тамгын газрын Хүндэтгэлийн танхимд Засаг дарга Д.Пүрэвдаваа дүүргийнхээ 3 сая дахь иргэн Өлзийбаярын Болд-Эрдэнэд орон сууцных нь түлхүүрийг гардууллаа.

 

Дашрамд дурдахад, 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр буюу Монгол Улсад 3 сая дахь хүүхэд мэндэлсэн өдөр  Баянзүрх дүүрэгт  9 хүү, 9 охин төрсөн байна хэмээн дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Дүүргийнхээ 0-16 насны бүх хүүхдэд наад орон сууцныхаа үнэнд төлөх мөнгөө хувааж өг. 3,0 сая дахь иргэн гэж онцлоод байх хэрэггүй. Далай ч дуслаас бүрддэг юм.
2015-06-16
Иргэн:
Баяр хүргэе. Сайн хүн болоорой, эх орондоо ихийг бүтээгээрэй.
2015-06-15