Гал сөнөөгчид 7 настай хүүг аварлаа

img

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны 16 дугаар байрны 6 давхарт айлд гал гарч байна гэсэн дуудлага ирсэн байна.

 

Дуудлагын дагуу Гал унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход айлд 7 эрэгтэй хүүхэд гаднаасаа цоожлуулсан, өрөөнд гал гарч утаажилт ихтэй, хаалгыг гаднаас нь онгойлгох боломжгүй байжээ. Гал сөнөөгч ахлах ахлагч н.Мягмаржав 7 давхрын айлын цонхоор дамжин 6 давхарт орж хүүхдийг утаажилттай орчноос гаргаж угаартаж амь насаа алдахаас авран хамгааллаа.

 

Гал унтраах ангийг очиход  оршин суугчид дотор 2 хүүхэд байгаа гэж мэдээлж, гал сөнөөгчид эрэн хайсан ч байжээ. Гэтэл хүүхдийг ээж нь гадагш авч гарсан байсан аж.

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт эхэлсэн энэ үед бага насны хүүхдийг гэрт нь харах хүнгүй үлдээхгүй байх, гэр орон сууцны галын аюулгүй байдыг хангахыгнийт эцэг эхчүүд, иргэдэд нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжүүлж байна.  

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Aztai huu baina. Gal sunuugchid sain ajillasan baina.
2015-06-15
Зочин:
7 эрэгтэй хүүхдээс 1 хүүхдийг аварсан гэж ойлголоо.Арай дэндүү хариуцлагагүй бичих юмаа
2015-06-15