Наадамч гишүүн

Долоо хоногийн эхний өдөр эрхэм гишvvдийн хувьд эгээ л амралтын өдөр мэт ажин, тvжин аяс намуухан өнгөрдөг. Намын бvлгvvд, бие даагчид хуралдсан болоод дараа нь мэдээлэл хийж чуулганаар хэлэлцэгдэх асуудалд ямар байр суурь баримтлах, бvлгийнх нь хурлаар чухам ямар асуудалд “ноцтой анхаарал” хандуулснаа сvртэйхэн мэдээлэл хийгээд vдээс хойш ер нь л налайсан шиг өнгөрдөг. Эрхэм гишvvдийн тэр занг нь мэддэг парламентын сэтгvvлчид ч даваа гарагийн өглөө эль хуль оргисон төрийн ордон сахиснаас гадуур гvйж өөр ажил амжуулахаа илvvд vздэг. Өчигдөр ч өнөөх байдал давтагдсан. Бие даагчдын зөвлөлийн С.Ганбаатар, Ц.Даваасvрэн хоёр мэдээлэл хийж харагдсан. Харин Х.Болорчулуун нь бvтэн сайнд Дорнодын Баянтvмэнд морь уралдуулсан шиг, саарал дээлэн дээр ногоон торгон бvс чивчийлгэж, хар бvрх өмсөн хромон гутал жийсэн нь Юндэн гөөгөө шиг л харагдаж байна лээ. Мань эр тэнд ажлаар явсан Өргөдлийн байнгын хороон дарга О.Баасанхvvг Чойбалсан хотын захад ёс төртэй vдэн мордуулж, төрийн хvний зангарга vзvvлэхээ ч мартаагvй. Монгол наадам хараахан болоогvй байдаг, харин наадамчин гишvvд нь ийнхvv яаравчилж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ