Амиа бодоорой

img

Парламентад суудалтай бүх намын хамтарсан Шийдлийн Засгийн газрын итгэлцэл хагас жилийн хугацаатай байсан ажээ. Намуудын зөвшилцлийн гэрээнд бодвол сонгуулийн жилийг дуустал хугацаа зааж хамтарсан байх. Гэвч эрх ашгийн төлөөх эв нэгдэл хэзээд богинохон хугацаатай байдаг хойно. Аль нэг хүчнийх нь эрх ашиг зөрчигдөхөд л нарийссаар тасрахад бэлэн байгаа утас мэт.

 

Засгийн газарт хамтарсан улс төрийн хүчнүүд, тэр дундаа олон суудалтай АН, сөрөг хүчний суудлаа халсан МАН хоёрын хооронд мэтгэлцээн илүүтэй явагдсаар байна. Оюутолгой, Тавантолгой, Гацууртын асуудлаар дээрх хоёр нам нэгдсэн байр суурьт хүрээгүйгээс гадна аль нэгнийх нь эрх ашиг хөндөгдөж, өдөөгдөөд байгаа даг. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газар огцроогүйгээс бус хамтрал дахь итгэлцэл нэгэнтээ агаарт уусч, зөрчилдөөн ширүүсчээ. Үүнийг АН ч, МАН ч ил болголоо. УИХ дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан хуваарийн дагуу өчигдөр болсон. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлууд дотор АН, МАН хоёрыг “наалдан пад”-даад ч энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд эвлэхээсээ өнгөрсөн гэдэг нь тодорхой болжээ.

 

АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж “МАН Засгийн газарт хамтарсан юм бол хамтарсан шиг хамтрах хэрэгтэй. Хамтарсан нэрийн дор муу бүхнийг АН-д үүрүүлж, идэж уусан гэж гүжирдэж таарахгүй. Гишүүд нь “Чингис бондоос идэж ууснаа Эдийн засгийн өршөөлийн хуульд хамруулах нь” гэж гүжирддэг болсон. Цаашдаа ийм байдлаар буруу зөрүү ярьж, гүжирдэх юм бол тухайн гишүүнтэй ёс зүйн асуудал ярьж, хууль хяналтын байгууллагад хандах болно” гэсэн бол МАН-ын бүлгийн  дэд дарга Н.Номтойбаяр “МАН засагт хамтраад юу хийж бүтээх вэ гэдэг зарчмын асуудал хөндөж, 5 зүйл заалт бүхий гэрээнд хоёр талаас гарын үсэг зурсан. Энэ гэрээнд тусгагдсанаар улс орондоо ээлтэй, эдийн засгийн хүндрэлийг даван туулах ажил явагдахгүй байна. Үүнд дүгнэлт хийхээр ирэх долоо хоногийн нэг дэх өдрийн бүлгийн хурлын дараа ажлын хэсэг хуралдана. Сүүлийн үед гацаах гэдэг үг их сонсогдох боллоо. Хамтарсан гэдэг нь аливаа хууль бус зүйлийг нүдээ аниад өнгөрөөхийн нэр биш. Буруу зүйлийг хэлж, засах нь бидний үүрэг. Буруу яваад байгаа зүйлийг гацаана, түгжилдэнэ. Үүнийг хатуухан хэлье” хэмээн тэсэрлээ.

 

Эдүгээ парламентад Засгийн газрын, тэр дундаа АН-аас санаачлан оруулж ирсэн төслийг МАН-ынхан, МАН-ын аль нэг гишүүнээс санаачлан оруулж ирсэн хуулийн төслийг АН-ынхан сөөлжлөн эсэргүүцсээр хаврын чуулганыг үдэх нь.

 

Өнөөдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр Засгийн газраас хэд хэдэн хуулийн төсөл өргөн барьсны нэг нь Үл хөдлөх хөрөнгө барьцаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төсөлд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор иргэн өмчийн газраа барьцаалсан тохиолдолд гурван шатны шүүхээр шийдвэрлэдэг байсныг үл маргах журмаар асуудалд хандуулахаар зохицуулалт хийж байгаа юм билээ. Учир нь барьцаанд байгаа газарт маргаан үүсэхэд гурван шатны шүүхээр шийдвэрлэдэг. Тиймээс банк, банк бус санхүүгийн байгууллага газрыг барьцаалан зээлдүүлэхийг төвөгшөөдөг. Энэ нь газрыг үнэгүйдүүлж, иргэд ч газраа барьцаалан амьдрах орчноо сайжруулахад саад учруулж байна гэж хууль санаачлагачид үзсэн байна. Харин үүнийг Засгийн газарт хамтарсан ах намын бүлэг мөн л эсэргүүцэж, барьцаалсан газарт маргаан үүсэхэд шүүхээр шийдвэрлүүлдэг иргэний эрхэд халдсан хууль хэмээн мушгин тайлбарлаж байна лээ. 

Цаашдаа энэ эсэргүүцэл, аль алиныхаа хийсэн ажлыг үгүйсгэсээр парламентын бүрэн эрхийг хугацааг дуусгавар болгох нь.

 

Тэгээд ч сонгуулийн жил хоног хоногоор ойртож байгаа энэ өдрүүдэд парламентад суудалтай улс төрийн хүчнүүд амь амиа бодохоор шийдсэн бололтой. Хамтарсан намууд нь сөргөөцөлдсөн Засгийн газраас эдийн засгийг сэргэж, иргэдийн амьжиргаа дээшилнэ гэсэн итгэлийн харц чулуудаад ч найдлага тун бага даг.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Mgl:
MAN- n UBAIGUI BDALIIG NIITEEREE MEDLEE HOINO ZG-s HUUJ GARGBAL TAARHIIM. ODOO BATUUL IIG AJILIIG NE HIILGEHGUI GUJIR GUTGELGEER DAIRCH BHIIM. TED YU HIIB, 1,5- TER BUM DOLLARTEI TENTSEH MUNGIIG HABTGAIRUULJ TARAAJ EDIIN ZASGAA HOROLSON. AN- han 1,5 TER BUMIIN BOND BOSGOJ IH BUTEEN BAIGUULALT, UILDBERLELIIG DEMJIJEE.
2015-06-16
МЭХТ МЭХЭНДЭЭ:
САЙН Л БИЗ ЭНЭ МУУ ХОЁР НАМ БИЕ БИЕНЭЭ ИДЭЭД ЦАДААРАЙ ХӨӨ. ХОХЬ ЧИНЬ ГЭЕ. ГУРАВДАГЧ ХҮЧИНД ЭНЭ ЧИНЬ МАШ САЙХАН БОЛОМЖ ГЭЖ ХАРАГДАЖ БАЙНА. ОДОО ЗАЛУУСЫГ ДЭМЖИХ ЦАГ ХЭДИЙНЭЭ БОЛЖЭЭ. ОДОО ЭНЭ 50 НАСТНУУДААС ЮУЧ ХҮЛЭЭХ ХЭРЭГГҮЙ БОЛЖ. ЗАЛУУ ХҮМҮҮСИЙН МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ АШИГЛАХ ЦАГ НЬ ИРЖ. ТЭР ХҮН НАМ ГЭЭД БАЙГАА ЗАЛУУС ЭНЭ ОРОН ЗАЙД ГАРААД ИРЭХГҮЙН БАЙХ ДАА. ЭНЭ 2 НАМЫН ҮЛГЭРИЙГ СОНСООР БАЙГААД ХАЙРАН ЗАЛУУ НАС МИНЬ ДЭМИЙ ӨНГӨРЧ БАЙНА ДАА. ХОЙЧ ҮЕ МИНЬ НАД ШИГ БҮҮ БОЛООСОЙ. БУРХАН МОНГОЛ УЛСЫГ МИНЬ ИВЭЭГ!
2015-06-16
gomo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхөө гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө, доошоо орсон хулгайч нэр авсан хүн байгаан. ӨӨр нэг зүйл бол Мөнхөөг архаг тэмбүүтэй гэж ярьдаг юм байна лээ Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-06-16