“Тавантолгой”-г хойшлуулж, “Гацуурт”-ыг хэлэлцэж байна

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан боловч дахин хойшиллоо. Тиймээс энэ долоо хоногт “Тавантолгой”н гэрээний төсөл УИХ-аар хэлэлцэгдэхгүй боллоо. Харин “Тавантолгой”-н гэрээний төслийг хянах дүгнэлт гаргах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг одоо 11.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар одоо “Гацууртын ордын эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Дараа нь Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай У ИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ