Бороо орно

img

Улаанбаатар хот болон Дорноговь, Дорнод, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Завхан аймгийн нутагт өнгөрсөн хоногт бороо орсон.

 

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун болон говийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун болон зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүнээс 6-11 м/с, зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. Улаанбаатар хотод  үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, 25-27 хэм дулаан байна.

 

Энэ сарын 17, 18-нд баруун зүгийн ихэнх нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 19, 20-нд нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 17-18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 20-25 хэм, Алтайн өвөр говь болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.     

 

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ