Доктор Д.Энхбат хѳгжлөө олж харахыг зөвлөв

img

“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт "Нээлттэй мэдлэг боловсролын сан"-гийн тэргүүн Д.Энхбат урилгаар оролцож “Хѳгжлөө олж харах нь” сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа.

 

Хөгжил гэж юу гэсэн үг вэ? Тэрээр хэлэхдээ хүмүүс хөгжлийг эдийн засгийн хөгжилтэй андуурдаг энэ бол алдаа юм. Эдийн засгийн хөгжил бол хөгжлийн нэг хэлбэр төдий л зүйл. Мөн эдийн засгийн хөгжил ярихаар эдийн засгийн өсөлт ярьж андуурдаг. Бүтээгдэхүүн нь нэгж бүтээгдэхүүнд шингэх шинжлэх ухаан технологи бусад соёл дизайн шингэхээрээ хөгжил болж байна. Харин бүтээгдэхүүнээ 100 тонн гаргаж байсныг 100 мянган тонн гаргаж байвал энэ бол өсөлт. Тэгэхээр өсөлт гэдэг бол хөгжил биш. Хөгжлийн гол хүндийн төв нь хүний хөгжил байдаг. Хүний хөгжлөө дагаад бусад бүх харилцаа бий болдог. Хүний хөгжил нь улс үндэстний хөгжил болдог. Хүний нийгэм нь хөгжөөгүй байж эдийн засаг хэзээ ч хөгждөггүй.

 

Хөгжлийн талаарх хамгийн ойр буюу зөв тодорхойлолтыг Нобелийн шагналт Эдийн засагч  Амартя Сэн хэлсэн байдаг. Улс орны хөгжил гэж юу хэлэх вэ гэхээр 1-рт эрх чөлөө, энэ нь иргэддээ олгож байгаа эрх чөлөө эдийн засгийн ,улс төрийн, нийгмийн эрх чөлөө өөрөөр хэлбэл тухайн улсын иргэн хэр олон сонголттой байна вэ гэдгээрээ ялгагддаг. Нэг нь нууц нь сонголт ярьсан хирнээ нэг зүйлийг мартдаг. Хэчнээн сонголт байсан ч чадваргүй хүмүүс сонгож чаддаггүй. Хүнд чадвар байхгүй бол сонголт  байхгүй. Өнөөдрийн манай нийгэм бол сонголтоосоо айдаг. 2-рт эрх чөлөөгөө ашиглах чадвар. Гэвч эрх чөлөө гэж юу вэ гэдгээ бас л хүмүүс буруу ойлгосноос болоод хөгжлөө буруу ярьдаг. Жишээ нь Монгол хэр эрх чөлөөтэй орон вэ гэхээр бас эргэлзээтэй. Хамгийн энгийн жишээ эмнэлэг очоод танил эмч байхгүй бол үзүүлнэ гэсэн ойлголт байхгүй. Яг үүнтэй адил бүх салбарт ийм байдаг.

 

Чехийн ерөнхийлөгч Воцлав Хавел: “Хэрвээ ард түмэн хоёр амьдралтай байвал эрх чөлөөгүй байна” гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл бид нар жинхэнээрээ амьдардаггүй. Эмнэлэг, шүүх, нам хуурамч гэдгийг бид нар мэддэг хирнээ төсөв батлаад үнэн юм шиг ажлаад байдаг. Жинхэнээрээ амьдраагүй хүмүүс эрх чөлөөтэй байдаг уу? Үүнтэй ижил хуурамчаар хөгжиж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Тиймээс хөгжлийн гол асуулт нь БИД ХЭН БЭ? (Одоо байгаа цэг) Бидний давуу ба сул тал БИД ХЭН БАЙХЫГ ХҮСЧ БАЙНА? (Очих цэг) 3 сая монголчуудын 10 тэрбум хүнтэй дэлхийд эзлэх байр суурь Солилцох “бараа” гэдгээ ойлгох хэрэгтэй гэдгийг Д.Энхбат доктор онцолж байлаа.

 

Хэрвээ хүн юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол ямар ч мөнгө, эрх мэдэл тус болохгүй гэдгийг ч илтгэлдээ дурдаж байсан юм.  Мөн хѳгжлөө олж харахын шийдэл юу вэ? Шийдэл гэдэг бол үүргэвчээ үүрээд явж байвал шийдэл гардаг болохоос зогсоолдоо зогсохыг хэлэхгүй гэсэн юм. Ийнхүү түүний ярилцлага олон санаa сэдэл ѳгсѳн араасаа олон үр дүнг дагуулахаар амжилттай болж ѳнгѳрлөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ