ГХЯ-нд албан ёсны мэдээлэл ирээгүй
2015-06-16

Гэрэл зургийг MPA.mn Монгол Улсын иргэн 26 настай эмэгтэй Малайзын Селангор мужийн Датаран Бандар Ютама дүүрэгт монгол эмэгтэй халдлагад өртсөн тухай "http://www.thestar.com.my/" сайтад мэдээлснийг хүргэсэн.
 

 

Тэгвэл энэ асуудлаар албан ёсны мэдээлэл манай ГХЯ-ны Консулын газарт ирээгүй байна. Энэ тухай ГХЯ-ын Консулын газрын захирал Н.Батаа "Өчигдөр олон нийтийн цахим сүлжээгээр Монгол Улсын нэг иргэн Малайзад буудуулсан гэсэн мэдээлэл тарсан. Малайзад манай консулын төлөөлөл болон дипломат төлөөлөгчийн газар байдаггүй. Тайландаас хавсран суудаг. Тиймээс одоо Тайландаас Малайзын гадаад хэргийн яам болон цагдаагийн интерполын шугмаар хэн гэдэг эмэгтэй байсан, сурч байсан уу эсвэл бизнесийн ажлаар явсан, байнга оршин суудаг байсан эсэхийг тодруулахаар ажиллаж байгаа. Батлагдсан мэдээлэл ирэхээр мэдээлнэ" гэв.

 

Малайзын нийслэл Куала-Лумпурт өнгөрөгч дөрөвдүгээр сард монгол эмэгтэй алдсан хэрэг гарч байсан.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Мэдээлэл нь энэ байна:
httpwww.thestar.com.myNewsNation20150615mongolian-woman-shot-at-in-drive-by-shooting-bandar-utama
2015-06-16
bolor:
UHsenee hiij OMHII MALAIZ YAVDAG YUM.HOHINEE
2015-06-16