Халдлагад өртсөн монгол бүсгүйн биеийн байдал сайжирчээ

Өчигдөр орой 17.45 цагийн үед Малайз улсын Дамансарад “Тoyota Land Cruiser” жийп машинд явж байсан 26 настай монгол бүсгүйн амь насанд халдсан хэрэг гарсан. Уг мэдээллийг Малайзийн “Бернама” агентлагийн мэдээлсэн юм.
Тэгвэл тус улсын Петалинг дүүргийн цагдаагийн газрын дарга Азми Абу Кассим мэдээлэл хийжээ. Түүний мэдээлснээр жийп машины хажуугаар өнгөрсөн мотоциклтэй хоёр этгээдийн нэг нь монгол эмэгтэй рүү гар буугаар найман удаа буудахдаа цээж, мөр тус газарт нь дөрвөн удаа онож хүндээр шархдуулсан байна.
Мотоциклтэй гэмт хэрэгтнүүд хэргийн газраас зугтсан бөгөөд “Тoyota Land Cruiser” жийп машинд хохирогчтой хамт явж байсан хүн халдлагын дараа цаг алдалгүй түргэн тусламж болон цагдаад ханджээ.
Шархдсан монгол бүсгүй өдгөө “Damansara KPJ” эмнэлэгт байгаа бөгөөд биеийн байдал нь дээрдсэн аж.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ