Үүл дарга аа, ”хогийн уут”-ны зургаан тэрбумаа төв цэвэрлэх байгууламжид зориулаач

img

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь нийслэлд vйл ажиллагаа явуулж буй бvх албан байгууллага, vйлдвэр, аж ахуйн нэгж, айл өрхvvдийн бохирын усыг дахин шvvн цэвэрлээд Туул голд нийлvvлдэг. Туул бол Нийслэлчvvдийн ундны усны гол нөөц билээ. Угтаа цэвэрлэх байгууламж бидний хэрэглэсэн усыг 95 хувиар шvvж цэвэршvvлдэг байсан ба энэ нь нэлээд боломжийн vзvvлэлтэд тооцогддог байсан цаг саяхан. Гэтэл энэ бvхэн vлгэр домог болж өнөөдөр, магадгvй маргааш гэхэд нийслэлчvvд бохир усаар ундаалах аюул нvvрлээд байгаа юм.

 

Товчхондоо нийслэл­ чvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол нэг л өглөө бохироор дvvрэх аюулд орлоо гэсэн vг. Уг цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орж байсан ч өнөөдрийнх шиг асуудал vvсгэж байгаагvй аж. Ийн хэлэхийн учир нь өнгөрсөн баасан гарагт Төв цэвэрлэх байгууламжинд засвар хийсэн талаар нийслэлчvvд бид бvгд мэдэж байгаа. Хэдийгээр уг цэвэрлэх байгууламжийг зассан ч гэлээ амь аргацаасан төдий л гэдгийг албаны хvмvvс шогширон ярьцгааж байна. Тэдний ийнхvv шогшрох болсон шалтгаан нь “Нvглийн нvдийг гурилаар хуурч” олон нийтийн сэтгэлийг засахын тулд засвар хийсэн гэх мэдээллээр иргэдийг тайвшруулсанд оршиж байгаа юм. Өөрөөр хэлбэл, УСУГ-ын дарга, цэргvvд Төв цэвэрлэх байгууламжинд яаралтай капитал засвар хийхгvй бол энэ байдал цаашид давтагдана гэдгийг хэлсээр байгаа ч тэдний амыг таглаж буй албан тушаалтнууд байгаад хэргийн учир оршино. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд Туул гол руу бохир асгана, асгахгvй гэх хоёр зөрvvтэй мэдээлэл гарах болсон юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “Засвар хийх хугацаанд хэрэглээний ус ч хязгаарлахгvй, бохир усыг ч Туул руу цутгахгvй” хэмээсэн бол УСУГ-ын дарга С.Vнэн “нийслэлчvvдийн усыг хязгаарлах, Туул гол руу бохироо цутгах хоёроос өөр сонголт байхгvй” гэж хэлж байсан. Тэгвэл уг байгууламжийг зассан өдрийн орой нь Туул гол руу цутгасан гэх мэдээлэл бидэнд ирлээ. Энэ талаар холбогдох албаны хvмvvсээс асууж тодруулах гэсэн боловч бидэнд мэдээлэл өгөх хvн олдсонгvй.

 

С.Vнэн даргын мэдээллээс болж нийслэлчvvд айдас тvгшvvрт орсон нь нууц биш. Тиймээс л галыг намжаах зорилгоор Хотын ерөнхий менежер Б.Бадрал олны анхаарлыг сарниулж байгаад Туул гол руу бохироо цутгачихлаа гэх хардлага төрснийг нуух юун. Хэрвээ энэ янзаараа нийслэлийн удирдлагууд хоног өдөр аргацаан Төв цэвэрлэх байгууламж одоо айх аюулгvй болсон хэмээн нийслэлчvvдэд худал vнэн суртал хийгээд байвал бид наадмын дараа дахин бохироо гадагшлуулж чадахгvй аюулд унах нь тодорхой. Тиймээс л тус байгууламжийн Аэротехникийн хэсгийг шинэчилж засварлах хэрэгтэй гэдгийг УСУГ-ын албан тушаалтнууд хотын удирдлага болон Э.Бат-Vvлд удаа дараа хэлсэн ч тэд иймэрхvv байдлаар өнгөрсөн баасан гарагт аргацааж бага ч болов хvмvvсийн сэтгэлийг амраасан нь энэ юм.

 

Өөрөөр хэлбэл, Аэротехникийн хэсэг нь өдөр бvр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг байна. Гэтэл тус байгууламжийг байгуулсан цагаас нь хойш огт шинэчлэл хийгээгvйгээс болж цооролт vvсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Тиймээс одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасах аюул нvvрлээд байгаа тухай албаныхан хэлж байна. Хэрвээ энэ янзаараа байвал нийслэлчvvд ирэх жил гэхэд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгvй болно гэдгийг С.Vнэн дарга хэлсээр байгаа. Байдал ийм тул сая амь аргацаасан засвар хийсэн болжээ. Хэрвээ уншигчид санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Vvл бvхэл бvтэн зургаан тэрбум төгрөгийг “хогийн ногоон уут болгоод хувиргачихсан”. Тэгвэл энэ их мөнгөөр Төв цэвэрлэх байгууламжаа шинэчилж засварласан бол өдийд нийслэлчvvд бохир усаар амь зогоохгvй, Туул гол ч бохирдох аюулд орохгvй байх байсан. Товчхондоо хотын даргын буруу шийдвэрээс vvдэн Туул гол бохироор хальж байна гэж шулуухан дvгнэж болно.

 

Туул голын амийг Vvл баатар 2013 онд таслах захирамж гаргаж байжээ

 

Тухайлбал, Э.Бат-Vvл баатар өнгөрсөн 2013 оны аравдугаар сард Туул голын амийг бvр мөсөн таслах захирамж гаргаж байж. Тухайлбал,“Туул болон Дунд голын эрэг дагуу амралт зугаалгын бvс байгуулах тухай А/942 тоот захирамжийг гаргаж байсан юм. Уг захирамжид Туул, Дунд голын эрэг дагуу нийт 18 байршилд амралт зугаалгын бvс байгуулахаар тогтож байж. Энэхvv захирамж нь өдгөө нийслэлчvvд бидний ундны усанд заналхийлж, арай ядан урсаж буй Туул голыг бохироор дvvрэхэд багагvй vvрэг гvйцэтгэсэн гэж хэлэхэд нэг их хилсдэхгvй. Уг нь Туул голын ус ихээр бохирдож нийслэлчvvд ундны усгvй болох аюул нvvрлээд байна гэдгийг ТББ-ууд болон албаныхан сануулсаар байсан ч vvнийг нь хотын удирдлагууд тухайн vед юман чинээ бодолгvй А/584 дvгээр захирамжаар “Архигvй цэнгээний газар” байгуулж ажиллахыг vvрэгдсэн байдаг юм. Ийм л хачирхалтай захирамжийг хотын дарга гаргаж байсан тvvхтэй.

 

Уг нь хууль дvрмээ мөрдсөн бол голын эргээс 200 метр хvртэлх газрыг онцгой бvсэд хамааруулдаг юм билээ. Гэтэл хууль дvрмээ чандлан сахиж ажиллах ёстой хотын дарга өөрөө хууль зөрчсөн захирамж гаргаж, өнөөдрийн нөхцөл байдлыг бvрдvvлжээ гэхэд vнэхээр гаслантай. Өөрөөр хэлбэл, Vvл баатар дарга Туул голоор аль хэдийнэ туг тахиж иргэдийнхээ эсрэг шийдвэр гаргаж байгаа нь хэн хvний анхаарлыг татсан нь өнөөдрийн бодит байдал. Энэхvv захирамжаас харахад хэн нэгний бизнесийг дэмжиж дээрх захирамжийг гаргасан ч юм шиг харагдаад байгаа юм. Хатуухан хэлэхэд Vvл дарга хогны ногоон уут, цэцгийн мандал зэрэг элдэв зvйлд зарцуулдаг мөнгөнөөсөө цэвэрлэх байгууламжаа засахад өгч байсан бол нийслэлчvvд усгvй байх уу, Хатан Туул руугаа бохироо цутгах уу гэсэн сонголтод хvрэхгvй байсан.

 

Одоогийн байдлаар Төв цэвэрлэх байгуулам­­­жийн асуудал Засгийн газрын хэмжээнд хvр­­тэл яригдаж, эхний ээлжинд тэрбум орчим ам. доллар шаардлагатай гэсэн судалгаа гаргажээ. Энэ мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар шийдэж, тодорхой хувийг нь улсын төсвөөс гаргах хэрэгтэй гэдэг дээр УИХ-ын гишvvд тогтож, Засгийн газарт хvргvvлэхээр болсон байна. Ер нь л Улаанбаатарт шинэ цэвэрлэх байгууламж барихгvй бол Туул гол бохирын цэг болно гэдгийг эрдэмтэд сануулж хэлсээр байгаа. Нийслэлчvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол нэг л өглөө бохироор дvvрч мэдэх нь Хотын дарга аа. Засвар хийж аргацаасан Төв цэвэрлэх байгууламжинд ирэх жилийн өдийд ч гэсэн дахин цооролт vvсэх нь тодорхой. Учир нь тvvний хана ёстой л шvvрэн шанага болоход ойрхон байгаа гэдгийг С.Vнэн дарга сануулсаар байгаа. Тэр vед Нийслэлчvvдийг олон зуун жил ундны усаар тэтгэж ирсэн Туул гол руугаа нэг л өглөө бохироо асгаж л таарах болов уу.

 

Эх сурвалж: 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
Буулгана гээд байгаа барилга нь Монголын ард түмний баялаг юм. Үүнийг буулгадаг сэтэхүйтэй хүн биш бүтээдэг сэтгэлтэй хүмүүс өөрт байгаа хөрөнгөөрөө хийж, бүтээсэн байна. Дуутай тэнгэр уг нь үүл л дээ-ээс дэлхийг дэлэгнүүлэх хур ордоггүй Дуутай тэнгэр хургүй, цуутай хүүхэн хуримгүй гэсэн манай ардын цэцэн үг байдаг яасан үнэн үг вэ.
2015-06-17
Арьс шир:
Арьс ширний уйлдвэруудийг хотоос гаргахгуй бол энэ ажил шийдэгдэхгуй ийм чухал асуудлыг шийдэж чадахгуй байгаа нь засаг тэр эмх замбараагуй хариуцлаггуй авилгагжсан байгааг харуулж байна хуулийнхаг бур их авилгагжиж байна
2015-06-17
Зочин:
Харин тийн Тэр том байгууламжид 40 хөн сая төгрөг арай дэнднээ БатҮүл ээ ! Өөрсдийнх нь бол гэрийнх нь 00 засварын мөнгө
2015-06-17
Хулхи:
Батуул дугаарын хязгаарлалт хийсэн гэж цээжээ дэлдэж байна энэ ажлыг долоон буудлын Должин эмээч хийж чадах ажил
2015-06-17
Зочин:
Замбараагуй барьсан барилгыг нураана,айл бурын хашаанд хаус барина,хотын захиргааг Баянхошуунд байрлуулна гэсэн 3 амлалт авч гарч ирээд юуч хийсэнгуй хуухэддээ тендер авч эгээд дуусав
2015-06-17
Zotcin:
Nogoon uutnii baraag 2015 ond er haraagui mungiig ni heregtei umandaa gargaachee luiwartcidaa
2015-06-17
Зочин:
Энэ БАТ ҮҮЛ ХУВЬДАА Л АШИГ ОЛОХГҮЙ БОЛ ЮУ Ч ХИЙДЭГГҮЙ НОВШ ШДЭЭ.
2015-06-17
Зочин:
Муу үхээр
2015-06-17
Зочин:
Туул голд цутгасан ялгадсан дотор энэ новшийг живүүлж эх орноо аваръя. Дараа нь элбэгдорж, алтанхуяг баярцогт, муухайбалаг тэргүүтэй ардчилсан намын хог шаарнуудыг Монгол орныхоо хөрс шороон дээрээс арчиж хаяцгаая.
2015-06-17
Хөх чоно:
Энэ ялтанг баривчилж хороох болоогүй юу Монголчуудаа
2015-06-17
kkkkk:
eheleed ashig oloh yumandaa gargaad bna l daa ue ueiin udirdlaguud Batuuliig umuurch bgn bish Batuuliin ued l suhugduj bga bhos 64-s hoish 51-jiliin dotor negig saijiruulaad nemeed barij bnoo doo umnu ni niislel heden huntei blaa odoo hed bilee?
2015-06-17
Зочин:
Hulgaich buriad
2015-06-17
undaak:
Наад муу лалараа буудаж алвал таарна бид нар наадмын дараа бохиртоо хальж заваарна гэдгийг УСУГ-ын дарга Үнэн хэлээд байхад наад му цагаан толгойтой өвгөн чинь амыг нь бариад хэлүүлэхгүй байгаа гэсэн. Нүгэл чинь нүдээрээ гарнаа Бат-Үүлээ
2015-06-17
dondog:
Vvlbaatarin zurag estoi goe garchee. Ih setgel hangaluun bna daa
2015-06-17
unshigch:
Yag unen bichsen baina Ugsraa avtobusnii uneech men egsen bolno Negee alga bolson Relebusiin uniig teluulj egch bolno Behchuuded egdeg mengiig ch egch bolno shuudee Hamgiin turuund tseverleh baiguulamjaa shineer barih heregtei hun buhend heregtei shuu Nen yaraltai shiideh asuudliin neg yah argagui men
2015-06-17
huulich:
Kkk iim hun hogoor udirduulj baihad bid yaj ch hiimori sur suldtei yavah vee dee.niisleld mungiig jinhene utgaar ni ugaaj bndaa. Tsetseg metseghen tarij tarhi ugaachnaa bas
2015-06-17