Яадаг юм, би Сайханбилэгийг өшиглөсөн

Энэ сарын 10-ны өдөр Гал үндэстэн, Хохирогчдын нэгдсэн холбооныхон Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг шатааж, “золигт гаргаж”, “сор залж” буйгаа мэдэгдсэн. Тэгвэл тэд өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийж, уг үйлдлээ тайлбарлав.
Хадгаламж, зээлийн хоршооны хохирогчдын эрхийг хамгаалах холбооны дэд тэргүүн Х.Оюунцэцэг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт шаардлага хүргүүлж буйгаа дуулгав. Тэрбээр Хуульзүйн яамны үүдэнд суулт зарлаж байгаа хохирогчдын дөрөв нь нас барсан. Тэд амийг Засгийн газар, Ерөнхий сайдаас нэхнэ гэдгээ мэдэгдэв.
Мөн тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн зургийг албаар өшиглөж, шатаасан гэдгээ хэлэв. Х.Оюунцэцэг "Санаандгүй үйлдэл гэж байдаггүй. Энэ бол зөв үйлдэл. Өмнө нь Бадамжунайг талбай дээр шатааж л байсан. Тэнд одоогийн УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга, Ж.Батзандан нар бүгдээрээ л байсан. Яагаад одоо ингэтгээл эмзэглээд байгаа юм бэ. Яадаг юм, би Сайханбилэгийн зургийг нь өшиглөсөн. Хадгаламж зээлийн хоршооны хохирогч 6 288 өрх айл, нас барсан дөрвөн хүний өмнөөс хорсол заналаа ингэж тайлсан юм" хэмээн тайлбарлав.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ