Дархадын хурдан хүлгүүдийг шалгаруулна

img

Хөвсгөл аймгийн Иргэдийн хурлаас "Дархадын хурд" наадмыг тав дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.  Наадам ирэх долдугаар сарын 19-22-ы өдрүүдэд тус аймгийн Улаан-Уул сумын Соёо толгойд болох юм байна.

 

Наадмын үеэр Дэлгэрхаан уулын тахилга, дархад цагаан адууны удам угшлын тухай дархад судлал эрдэм шинжилгээний бага хурал, 6 насны хурдан морьдын уралдаан, 100 хүний бүрэлдэхүүнтэй Шишгэд бүсийн дархад уран сайханчдын урлагийн тоглолт, гар бөмбөгийн тэмцээн, хүхдийн барилдаан, дархад хувцасны үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг олон арга хэмжээ болох ажээ.

 

Хөвсгөл аймаг нь хотгойд, халх, урианхай, дархад, цаатан, буриад зэрэг олон ястантай юм.

Б.Дэжид

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ