Ой модонд төөрсөн өндөр настанг олоогүй байна

Шарга морьтын зуслангын ой модонд 80 настай өвөө төөрч, алга болжээ.
Энэ сарын 16-нд буюу өчигдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны Шарга морьтын зусланд модон дотор иргэн Т /80 настай, эрэгтэй/ төөрсөн гэсэн Онцгой байдлын хэлтэст өчигдөр буюу энэ сарын 16 ны өдрийн 18:17 цагт иржээ.
Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 6 албан хаагч, 1 автомашинтай, Сүхбаатар дүүргийн ОБХ-ийн 6 албан хаагч, 1 автомашинтай, нийт 12 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр Шарга морьт болон Хуурай мухар орчим эрэн хайсан боловч олоогүй аж. Иймд эрэн хайх ажиллагааг 22:50 цагт зогсоосон байна.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ