Г.Маралмаа ухаан алдаж, шүүх танхимаас гаргалаа

Дөрвөн настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Г.Маралмаа, Т.Цогт нарыг шүүх хурал ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Дөнгөж сая улсын яллагч шүүдэгч Т.Цогтод 5 жил, Г.Маралмаад 23 жилийн ял төлөвлөснөө шүүх бүрэлдэхүүнд танилцууллаа. Энэ үеэр Г.Маралмаа ухаан алдаж унаж, түүнийг шүүх танхимаас гаргав.
Т.Цогтод эрүүгийн хуулийн 246.1, 118.1, 107.3, Г.Маралмаад 91.2.12, 191.2.15 дугаар зүйл ангиар ял төлөвлөсөн байна. Тун удахгүй шүүх хурал завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ