Аж үйлдвэржилтийг дэмжих цуглаан болно

img

09.00 цагт НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар Нийслэлийн боловсролын сургалтын байгууллагуудын ерөнхий боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн тухай, Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон 8 дүүргийн өмч газрын харилцааны албаны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн нээлттэй хэлэлцэнэ.

 

09.00 цагт Номч мэргэн, гэвш Сэнгээ ринбүчийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан “БУДДЫН МЭДЛЭГ УХААНЫ ХӨГЖИЛД МОНГОЛ МЭРГЭДИЙН ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ханбүргэдэй их дэлгүүрийн 10 давхрын хурлын танхимд болно.

 

10:30 цагт BlueSky зочид буудалд Нийслэлийн мэдээллийн технологийн газар, БНСУ-ын Инчон Ю-Сити болон Наномэталл ХХК хамтран "Ухаалаг Хот" олон улсын семинарыг зохион байгуулна.

 

10:30 цагт Хэвлэлийн Хүрээлэнд: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, аж үйлдвэржилтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, АҮ-ийн яамнаас өргөн бариад байгаа хуулийн төслийн талаар Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, ШУ-ны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх төв, Инженерийн ухааны үндэсний академи, Баялаг бүтээгчдийн холбоо, машин үйлдвэрлэгчдийн холбоо, Тээврийн академи бусад холбоодуудын тэргүүнүүд мэдээлэл хийнэ.

 

11:00 цагт БСШУ-ны сайд Л.Гантөмөр Монгол, Францын судлаачдын археологийн нээлтүүдийг   дэлгэн үзүүлэх үзэсгэлэнг албан ёсоор нээнэ.

 

11.30-13.00 цагт Чингисийн талбайд Аж үйлдвэржилтийг дэмжих цуглаан болно.

 

12.00 цагт Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй спортын 4 төрөлт улсын аварга шалгаруулах тэмцээн нээлт Буянт Ухаа спортын ордонд болно.

 

12.00 цагт Гэмтэл Согог судлалын төв, Түлэнхийн тасагт судас харагч аппарат бэлэглэнэ.

 

12:00 цагт Монголын Ахмадын шигшээ Францын шигшээ багтай хийх нөхөрсөг тоглолтын хэвлэлийн бага хурал МХБХ-ны байранд болно.

 


12:30 цагт МУБИС-ийн Монгол судлалын төвөөс "Монгол ба төв Ази" сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ