Алтны холбооны ашиг сонирхол юунд байна

img

Гацууртын ордод төр хувь эзэмших тухай төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа энэ үед Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооноос ил захидал илгээжээ. Алтны нөөцтэй стратегийн ордын асуудал яригдаж байхад тус холбоо байр сууриа илэрхийлэх нь зүйн хэрэг. Харамсалтай нь дээрх захидлыг тус холбооны Удирдах зөвлөлийн дарга нь бусад гишүүдтэйгээ зөвлөлдөлгүй нийтэд илгээсэн сураг чих дэлсэв. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооныхонд “Гацуурт”-ын ордоос “хишиг” хүртэх сонирхол давамгайлж байгаа бололтой. 

 

Гацууртын алтны төслийн тухай бичсэн ил захидлаа тэд “Сэнтерра гоулд компани 1997 онд “Бороо гоулд”-д Монгол улсын Засгийн газартай байгуулсан анхны “Тогтвортой байдлын гэрээ” гэгчийн “ачаар” татваргүй 50 тн алт /тухайн үеийн 1.0 тэрбум ам.доллар/-ыг Монголбанкинд тушаалгүй гадагш гаргасан байдаг” хэмээн хов базсан байрын эхэлжээ. Тухайн үед “Сэнтерра гоулд” нь татвараа цаг тухайд нь төлснөөр үл барам Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг төлсөн ганц компани гэдгийг Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон өнөөг хүртэл мэдээгүй гэдэгт итгэмгүй. “Бороо гоулд” компани 2004-2014 оны хооронд улсын төсөвт 321 тэрбум гаруй төгрөг төлсөн гэдгийг хаанаас ч олоод мэдчих боломжтой. Эсвэл ил захидалдаа хүч оруулахын тулд холбооныхон ийнхүү мэдэн будилсан юм болов уу.

 

Өнөөдөр манай улс ердөө 1.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа. "Гацуурт”-ыг  эдийн засгийн эргэлтэд оруулснаар валютын нөөцийг даруй 1.7 тэрбум ам.доллараар нэмэгдүүлж, 20 гаруй төрлийн татвар төлөх юм билээ. Харин “жилд 1 хувийн ашигтай бизнес” гэж ил захидалд дурдсан нь хаанаас үндэслэсэн баримт юм бүү мэд. Үнэхээр 1 хувийн ашигтай бизнес бол захидалд бичсэнчлэн “Сэнтерра гоулд байтугай хоньчин Дорж хүртэл хийхгүй шүү дээ” гэдэг нь үнэн.

 

“Сэнтерра гоулд” өөрсдийн хөрөнгөөр эрэл хайгуулж хийж “Гацуурт”-ын ордын алтны нөөцийг тогтоосон. Төр энэ ордод хувь эзэмших бол тодорхой хөрөнгө төсөвлөнө. Өнөөдөр Засагт мөнгө байхгүй учир төрийн эзэмших хувьд зарцуулах санхүүгийн эх үүсвэрийг зээлээр босгох шаардлага тулгарч байгаа юм. Тиймээс л Засгийн газар “Гацуурт”-д хувь эзэмших бус ногдол ашиг хүртээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Дээр нь өнөөгийн үнэ ханшаар 34 хувиа эзэмшээд явахаар 38 сая ам.долларын ногдол ашиг авах тооцоо байна. Үүний оронд нөөц ашигласны төлбөр авбал ойролцоогоор 12 хувийн цэвэр ашгаас авдаг татвартай тэнцэж, 66 сая ам.доллар болохоор тооцоо гарсан байна лээ. Гэхдээ “1 хувийн ашиг”-тай гэх тодотгосоны гол санаа, зорилго нь “Дотоодын олон алтны компаниуд энэ саналыг хэрэгжүүлж чадна” гэснээр илэрчээ. Өөрөөр хэлбэл, “Гацуурт”-ын лицензийг “Сентерра гоулд Монголиа”-аас буцааж аваад дотоодын компаниуддаа өгөхийг ил захидлаар уламжилжээ.

 

Гацууртын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа”.   Гадны компанийн хөрөнгө санхүү, техник технологиор баялгийн нөөцөө тогтоолгочихоод хөөгөөд туучихна гэдэг парламентат засаглалтай манай орны хувьд олон улсад нэр нүүрээ барсан хэрэг болно. Ер нь өнгөрсөн хугацаанд ч, өнөөдөр ч дотоодын компаниудад алтны ордыг нээж илрүүлэх, нөөц тогтоох, ашиглах эрх нь нээлттэй байсаар ирсэн. Харин бусдын хайж илрүүлж, нөөцийг нь тогтоосон орд руу шунан, “бэлэн хоол” захиалах нь дэндүү жудаггүй, Монголын төдийгүй олон улсын хэмжээнд хууль бус дээрмийн үйлдэл.

 

Төр “нинжа” нараа бодлогоор зохицуулж дийлэхгүй байгаа энэ үед алтны компаниуд нь асуудал дэгдээх нь гал дээр тос нэмсэн хэрэг биз.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, валютын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгаа сэргээхээр Шийдлийн Засгийн газар хүчээ шавхан зүтгэж байгаа цаг үед энэ мэт шальдар бульдар мессэж, дотоод зөрчил гадаадын хөрөнгө оруулагчдыг дахин үргээчих вий гэсэн болгоомжлол олон нийтэд төрүүлж байна. 

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

м:
энэ харин бодит үнэнийг бичсэн байна зөвөөр хардаг хүмүүс олон байх юм даа
2015-12-31
zochin:
ene erunhiilugch shunaltai deereesee bas hun daramtlah geed bhiin tee ter erdenet uildveriin dergedeh ACHIT IHT kompani chin elbegeegiin halaasnii kompani yum bn leeshd
2015-09-25
EB eg boliulaachee:
Elbegdorj ATGiin neriidleer hun gutgej gujirdhee bolii, ACHIT IKHT kompani hurtel EBEgiin yavuulga, GANSUHiin hereg geed l hoshin shog shig yumnuud jisheegeer n bn, ELBEGDORJOO odoo boliyoo
2015-09-25
Зочин:
Joohon altnii surag garwuu gui yu l alaan bolj bh shiw de haraagui haraagui bulegluud holboo gishuud garch ireed l dundaas ni hed gurwan yum salgachih sanaatai
2015-06-18
Зочин:
Төрийг дарамталж мөнгө салгадаг нөхдүүд болимоор юм аа хэзээ дэ ч монголын алт олборлогч гээд нээциййн монгол улсын төлөө биш зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө л эсэргүүцэж байна
2015-06-18
Зочин:
нөгөө л нэг хэдэн улсын хөгжилд саад болдог өчүүхэн бодолтой нөхдүүд л эсэргүүцэж үг хэлсэн байна лэ хүннүгийн булш байгаа гээд сүржигнээл нинжэнар ухаад байхад тэмцэхгүй байж төрийг нэг ажил хийх гэхээр үхлээ хатлаа гээд л бөөн юм болно
2015-06-18
Зочин:
Mongogui yum bj huwi ezemshin geed l yrihiin erguuuud chin bas zeel tawiad tegeed bas OT shig orond orchood heruul bolood suuj bh bii we
2015-06-18
Зочин:
“Сентерра гоулд хайгуулын хийсэн юм бол тэгээд итгээд өгөөч дэ юм болгоныг ингэж буцааж гадаадынхан нэр нүүрээ барж байгаас болоод хөрөнгө оруулагчидгүй боллоо
2015-06-18
Зочин:
Өөх ч биш булчирхай ч биш ингэж энэ тэндээс нь зулгааж байхаар нэг бодлогоор зохицуулалт хийх хэрэгтэй
2015-06-18
Зочин:
Уянгаа улихаа болио,явуулсан нинжануудаа татаач
2015-06-18
худлаа янз бүрийн нэртэй холбоо байгуулж төрөөс мөнгө нэхэж авдаг хүмүүс болиочээ. Энэ тэндгүй шантаачид болжээ
2015-06-18
Зочин:
Энэ гэрээг амжилттай хийж чадах юм бол доллар бол навс унанда
2015-06-18
Зочин:
Gadnii horongo oruulagchidiig oruulj irj balyut tatah ni zuitei manaih shig iim joohon ediin zasagtai ulsad dollariin osolt buruulalt iheehen noloolj bna
2015-06-18
Зочин:
Manaihan oorsdoo mongogui baij l gadaadiinhan l uzen ydsan humuus bhiin ma hurzeeree uhaj chadahguigees hoish sn geree hiigeed l hamtraad ajlah heregtei yum bgan zugeer hund ajil hiij ogoh estoi gesen oilgoltoosoo hezee salah yum boldoo
2015-06-18
Зочин:
Ediin zasgiin ach holwogdoltoi ordooo ashiglah ni zowoo hunnugiin bulsh yrisan l humuus bhiin teriigeee haraad turj uheh geed bgan muu haahsaa ch yum
2015-06-18
Зочин:
Монгол улсын түүхэнд татвар төлж байсан. Ухсан нүхээ эргүүлээд хагас дутуу ч хамаагүй булж байсан Нинжа нэг ширхэг ч байхгүй. нэг кампонид өгүүл ядаж л дараа нь нөхөн сэргээлт хийнэ
2015-06-18
Зочин:
Нинжа нар зүгээр ухаад болоод байхад улс яагаад зөв гэрээ хэлэлцээр хийгээд ашиглаж болдоггүй юм
2015-06-18
zochin:
ne bol buunii nohoi nariin tolbortei medee bn shuu ard irgedee iim yunand tarhia ugaalgaj bolohgui shuu
2015-06-18
Зочин:
76 гэж ярихаас өөр ид шидгүй хүмүүс байна хурдан энэ асуудлаа шийдээд орж ирсэн татварын мөнгөөр нь барилга байгууламж үйлдвэр бариж болдоггүй юм байхдаа
2015-06-18
Зочин:
manaih tor oroltsohgui tatwaraa awaad suuj bhad boloh yum bgan OT 34 hubi ezemsheed boon or l suuj bna tatwart nileen hoorhon mongo oroh ni bna shd
2015-06-18
Зочин:
senterra goyld d ogson ni deeree ninja nart omluulj tsomluulj baihaar neg kamponid ogood tatwaraa awaad olon ch hun ajiltai boloh yum bna
2015-06-18
Зочин:
Энэ Сэнтерра Гоулд-ын төлбөртэй нийтлэл юмуу? УИХ-ын чуулган дээр энэ бичсэнээс шал өөр юм яригдаж, маргалдаж байсан санагдахын.
2015-06-18