О.Баасанхүү гишүүн ”За” хэлэв үү

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан сюрпризтэй эхэлж байна. Гишүүдийн ширээнд дээр "За гэж хэлье, Эрдэнэс Тавантолгой. Уурхайдаа таныг урьж" гэсэн хантаазыг тавьжээ. УИХ-ын даргын тайлбарласнаар уг хантаазыг хүссэн үедээ өмсч болох аж. Мөн ажлын бус өдөр Тавантолгойн уурхайд зочлох боломжтой урилга юм байна. Үүнийг УИХ-ын гишүүн Б.Ганбат "За хэлье гэдэг нь юу гэж байгааг ойлгохгүй байна. Шахаад ч байгаа юм шиг, төрийн компани ийм зүйл хийж болохгүй" хэмээн буруутгав. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ч "Хахуулийн майкаа танхимаас гаргаач. УИХ-ын гишүүд ийм заваах юм хийж болохгүй шдээ" гэж бухимдав.
Эрдэнэс Тавантолгойн урилга гишүүдийн ширээнд дээр байсаар байна. Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү өмсчихөөд буцаагаад тайлав. Эрхэм гишүүн "За" гэдэг үгийн утгыг ойлгоогүй юм болов уу.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ