Хийн гар буу хилээр нэвтрүүлэхийг завдав

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын боомтоор өнөөдөр өглөө ОХУ-ын иргэн Б. Р. В нь Toyota lexus RX330 маркийн У579КЕ03RUS дугаартай автомашинд Вorner-KMB77 маркийн хийн гар буу, 17 ширхэг сумыг нууж улсын хил нэвтрүүлэхийг завджээ.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлсэн байна. Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас иргэд, үйлчлүүлэгч та бүхнийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ санаатай болон санамсар болгоомжгүйгээр ахуйн хэрэгцээнд ашиглаж байсан галт зэвсэг, сум, тусгай хэрэгслийг автомашин, тээврийн хэрэгсэлдээ авч явахгүй байхыг анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ