”Хахуулийн майкаа гаргачихаач”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд гишүүдийн ширээн дээр “За гэж хэлье. “Эрдэнэс Тавантолгой” таныг урьж байна” гэсэн бичиг бүхий цоо шинэхэн шар хантааз тавьсан байлаа. Гишүүдэд зориулан “үйлдвэрлэсэн” энэ хантаазыг зарим нь хуралдаан эхлэхийн өмнө өмссөн байсан юм.
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой компани гишүүдийг урьж байна. Та бүхэн хэзээ ч очиж болно. Харин ажлын өдрүүдээр болохгүй” гэдгийг онцолсон юм.
Гэвч үүнд гэнэтийн “бэлэг”-тэй урилганд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж тун тааламжгүй хандана лээ. Тэрбээр “-Энэ хахуулийн майкаа чуулганы танхимаас гаргачихаач. Ийм заваан зүйл хийхээ боль. “Тавантолгой”-н үйл ажиллагаатай танилцахаар болвол бид өөрсдөө очоод ажилчдынх нь майкийг ч өмсөөд орчихно. Ийм балайр зүйл хийдгээ болих хэрэгтэй” хэмээсэн юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ