Худагт унаж нас баржээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд айлын хашаанд ухсан худагт хүн унаж нас барсан хэрэг өчигдөр гарчээ.
Иргэн Э /33 настай, эрэгтэй/, тус сумын иргэн Э-н хашаанд ухсан худагт унаж нас барсан тухай дуудлага тус өдрийн 22:15 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус газрын албан хаагчид ажиллан цогцсыг гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ