Гал сөнөөгчид цурмыг манаж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр гарсан түймрийг цурамд оруулаад, тус аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр цурмыг манаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Мөн аймгийн Хүдэр сумын Баян цагаан багийн нутаг Бэлт уулын цаана Зэлт голын чиглэлд энэ сарын 16-ны өдөр ойн түймэр гарчээ.
Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын 20 албан хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, нийт 32 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ