Украины Ерөнхийлөгч П.Порошенко Британийн Ерөнхий сайд асан Тони Боейртэй уулзах үедээ ажлын байр санал болгожээ. Түүнд Ерөнхийлөгчийн дэргэдэх олон улсын зөвлөлд зөвлөхийн ажил санал блгосон байна.
Хэрвээ Тони Блейрийг ажилд авчихвал улс орныг удирдан залах талаар хуримтлуулсан их туршлагаас нь ашиглана гэж Украины Ерөнхийлөгч тооцсон бололтой. Гэхдээ Т.Блейр түүний энэ саналыг хэрхэн хүлээж авсан нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
П.Порошенко Т.Блейр нар Украины нөхцөл байдал, ОХУ-ын зүгээс үзүүлж буй заналхийллийн талаар ярилцсан бөгөөд П.Порошенко Т.Блейрт “2005 оны “Жүржийн хувьсгал”-ын үеэр Европын холбоонд багтаана гэсэн амлалт өгч байсан”-ыг нь сануулсан байна.
Эх сурвалж: www.mminfo.mn
Уншиж байна |