Аж үйлдвэржилтийн төлөө нэг дуугаар хөдлөх цаг ирлээ

Аж үйлдвэржилтийг дэмжих цуглаан Чингисийн талбайд боллоо. Төрөөс Аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар бодлогын баримт бичгүүд батлагдаж, үйлдвэржилтийн тухай хууль эрх зүйн актууд гарч буй. Үүнтэй холбогдуулан Үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид өөрсдийн байр суурь, үзэл бодлоо илэрхийлэхээр цуглажээ.
Тэнд цугласан компаниуд машин үйлдвэрлэлийн салбарт нэгдэх зорилготой байгаа аж. Нэг машин хийхэд 100-аад компани нэгдэж, эцсийн бүтээгдэхүүнээ гаргана. Тэд үндэсний машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн төлөө нэгдэж буйгаа цуглааны үеэр дуулгаж байв. Монголчуудад бизнесийн цоо шинэ орон зайг байгаа гэдгийг харуулж, тэнд 150-аад мянган хүний ажлын байр бий болох боломжтойг харуулахыг зорьж буй гэнэ.
"Аж үйлдвэржилтийн салбар гурван жилийн төлөвлөгөөтэйгээр есөн жилийн дотор тодорхой түвшинд хүрэх боломж харагдаж байна. Өнөөдөр хийж байгаа энэ алхам есөн жилийн дараа монгол хзн 1000 ам.долларын цалин авах түвшинд очих алхам. Одоо бол үндэсний сэргэн мандалт, аж үйлдвэржилтийн төлөө нэг дуугаар хөдлөх цаг ирлээ" гэдгийг Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Д.Жаргалсайхан хэлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ