Монголын хөрөнгийн биржээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаануудын нэг болох хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын даатгагчдын холбоотой хамтран ажиллаж эхлээд байгаа билээ.
Хамтын ажиллагааны эхлэл болгон талууд өнөөдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санаж бичигт талууд үнэт цаасны зах зээлд санхүүгийн шинэ хэрэгсэл буюу даатгагдсан компанийн бонд нэвтрүүлэхэд хамтран ажиллах, даатгалын нөөц сангуудад төвлөрсөн мөнгөн хөрөнгийг үнэт цаасны зах зээлд оруулах, даатгалын компаниудаас IPO хийхэд МХБ-ээс мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөрөнгө оруулагч, харилцагчид болон салбарын мэргэжлийн байгууллагууд хооронд үр дүнтэй уулзалт, семинар, сургалтыг тогтмол зохион байгуулж байх зэрэг хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлүүдийг тусгажээ.Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээний эхэнд Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч хадагтай Д.Чулуунцэцэг “цан” цохин Монголын хөрөнгийн биржийн 5001 дэх удаагийн арилжааг нээлээ.
Талуудын шинээр нэвтрүүлэхээр зэхэж буй “Даатгагдсан компанийн бонд” нь хөрөнгө оруулалтын эрсдэлийг бууруулах, компаниудын хөрөнгө босгох боломжийг нэмэгдүүлэх бол, даатгалын компаниудын даатгалын нөөц сангуудад төвлөрөөд буй 13 орчим тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгөнөөс үнэт цаасны зах зээлд оруулснаар хөрөнгө оруулалтын зохистой ажиллагааг дэмжих, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, санхүүгийн салбарын хөгжилд чухал ач холбогдолтой юм.
Уншиж байна |