Түлэнхийн төвд судас харагч аппарат хандивлажээ

img

МБШТөв Гандантэгчэнлин хийд тэргүүтэй Буддын шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй ТББ нэгдэн,  Түлэнхийн төвийн хүүхдийн тасагт Герман улсаас захиалж авчирсан судас харагч аппарат хандивлалаа.


Түлэгдсэн хүүхдийн судасыг олж тариа хийх ба дусал залгаж эмчилгээ хийхэд туйлын хүндрэлтэй байдаг байна. Тус судас харагч аппарат нь эдгээр бүх хүндрэлүүдийг арилгах юм байна.


Мөн тус төвд хэвтэн эмчлүүлж буй 40 гаруй хүүхэд, 20 гаруй насанд хүрэгчдэд Асрал төв ТББ маамуу тараг, Жавзандамба Хутагт Төв дэлхийн хүүхдийн сонгодог зохиолууд, зурагт номууд болон V Догшин ноён хутагтын бүтээл "Цаасан шувуу" номыг бэлэглэжээ.

Б.Бэхи


 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bi:
Buyn butsaj irnee mash ih bayrlalaa
2015-06-18