Генерал Ц.Бямбажавыг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар дэслэгч генерал Ц.Бямбажавыг Сүхбаатарын одонгоор шагнажээ. Тэрбээр Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын үүрэгт ажлыг зургаан жил гүйцэтгэж, өөрийн хүсэлтээр ажлаа өгөөд буй.
Түүний оронд Зэвсэгт хүчний Жанжин штабын Цэргийн хангалт, үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан Д.Давааг өнөөдөр томилсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ