Жиргээчдийг “загначий яадийн”

Энгийн ертөнцөд “Ходоодоороо санал өгөхгүй шүү. Энэ парламентыг хар даа” гэсэн коммент сайтын нийтлэлүүдийн дор жирийгээстэй. Нөгөө ертөнцөд нь “хэн өгч байгаа нь ямар хамаа вэ. Өлсөөдийн... Яадийн... Номтын хуушуурыг нь идчихье” гэсэн жиргээчдийн учирлал цуваастай. Энэ нь сошиал ертөнцийн солиорлын нэг үдийн хагасын өнгө хэдий ч ерөөсөө л бидний сэтгэлгээг харуулсан хэрэг дээ. Нэг удаа “яадаг юм, өгснийг нь идчихье, авчихья” гэсээр эцэст нь хууль батлахыг хуушуурдах мэт үздэг болсон улстөрчдийн басамжлалыг нийгмээрээ амсаж суугаа улс шүү бид.
Айл айлаар уйгагүй орж өөрийн зурагтай аягаа бэлэглэж, түүндээ архи сөгнөж явсан дээхэн үеийн нэр дэвшигчид бас ч гэж хөдөлмөрч байжээ. Арван мянгатыг шударга атгуулаад микро хөлслөөд хөлсөө арчсаар гарсан гишүүд тэр үеийн сурталчилгааны тэнэг зургуудаа бүгдийг нь шатаасан байж таарна. Сүүлийн жилүүдэд тараадаг мөнгө нь хэтэвчнээс нь гарахаа больсон тул гэрт зочилж гараараа юм өгдгөө больж дээ. Микрогоор тосож зөөхөө ч байсан. Хувийн унаагүй нь явганаар майжганаж саналаа өгсөн. Бүгдээрээ шахуу өөрийн телевиз радио, сонин сайттай болсон тул гэр байраар ч шагайхгүй болсон. Ажлын тайлангаа өөрсдийн сувгаар тайлбарладаг болсон. Чуулган дээр ч үг саналаа хэлэх хэрэггүй. Жиргэчихэд л болоо.
Одоо ер нь иргэд сонгогчид бол ямраар ч эргүүлж болохоор гарын дор болсон юм биш үү. Бөгс гахасны зурагнаас эхлээд амьдрах ухааны суут үгүүдийг хамж, агуу афоризмаар хачирлаад мянган зуун жиргээчийг дагуулна. Аккаунтаа шууд сонгуулиар жип-ээр тулж хөл дээрээ босно гэсэн байгаа сэрүүн зүүдтэй жиргээчдийг бөөндөөд атгачихад сурталчилгааны ажлын тал нь нугарахаар. Одоо жиргээчид дээр “ажиллагаа” эхэлчихсэн л байна.
Хэлээд байхад сонгуулийн торонд орчихоод “нэг мэдсэн чинь баян айлд торон дотор жиргээд байжийдэг байна ш дээ...” гээд байцгаав даа. Энэ жиргээ гэдэг чинь цөөхөн тэмдэгтэд үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэр мөн биз дээ. Худлаа хэлбэрдэх бол биш байх. Зарим нэг нь шөнө жиргэх нь “Номтын хуушуурыг нь уулгалан идэж, уун давраад явжийн. Намайг өршөө л” гэсэн байх юм. Юу ч гэх гээд байгаа юм бүү мэд.
Ер нь бол манай улстөрчид сонгуулийн үед биднийг нийгмийн ямар давхаргын хэн байхаар ялгаварлахгүй. Жиргэдэг жиргэдэггүй, ухаантай ухаангүйг тооцохгүй. 18 хүрсэн л бол хуушуур байтугай гоё юм ирнэ шүү гэдгийг л эртнээс сэрэмжлүүлэх гээд байна. Энд тэнд урина, учирлана шүү. Үүрд хамт эгэл амьдралд үлдчих мэт бидэнтэй ижилсэнэ. Хээгүйтнэ. Таван сар хичээж, 10 сар араасаа дагуулсан хэдээр чинь судсыг чинь бариулна шүү. Тэгэхэд нь та бүхэн хэр тэсэх юм бэ дээ.
Мартамхай@будилуу гэж цуутай жиргэгч байх.
Өчигдөр орой жиргэсэн нь: Өлсөөд л байхийн. Идэх албатай юу. Тэр куушууран дээр нь зүгээр оччихьёоо.
Шөнө нь жиргэсэн нь: Тэр их чадвартай хүн юм аа. Куушуур амталдгийг нь хэлжийн шүү.
Дараа нь сонгуулиар: Хүнд хэлжийх албатай юу. Нөгөө хэнийг дахиад дугуйлчихсан шүү, яадийн...
Наадмын дараа намар нь: Гэдэс өлсөөд л байхийн. Энэ хэдийг хэн дахиад сонгоцийн бээ, Тараачий яа. Дэмжийж байгаа нь RT тэгэх үү...
Хариуд нь 300 мянган дагагчтай жиргэгч Гишүүн@ Taivshruulagch ... За унтасу чи. Сэрэхэд чинь сонгууль хаяанд иржихий ш дээ. Улсын төсөв улайсаан. Улаан нүүр цайсаан. Ирж куушууураа үнэгүй цохиорой...
Энэ жишээ 140 тэмдэгт нь даваад явцан байх оо. Ирэх сараас над шиг жирийн хүмүүст зориулж жиргээг 10.000 тэмдэгт болгоно гэсэн шүү. Тэгэхээр энэ “тусгай” ерөнцөд чинь бүгд орж фасе болгох байхаа. Ингэж хэлсэнд битгий гомдоорой. Эмзэг шүү, жиргээчид.
Төгсгөлд “ирэх сонгуулиар хуушуур байтугай юм болно шүү. Жиргэдэг шигээ ухаантай байцгаагаарай” гээд жиргээчдийг “загначий яадийн”. Би ямар улстөрч биш та бүхэнд таалагдах гээд яахав дээ.
Б.Хэгжүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ